Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 17 October 2012

Хар ө м д

Жил болгон нэг хар өмдний тухай бээгий бичиж байдаг нээх өрөвдэлтэй юмаа ва ха ха ха.

Хүмүүс чинь одоо шинжлэх ухааны мэдээ мэдээлэл, онол, анализ, шүүмж эсвэл утга, уран зохиол, өгүүллэг бичдэг байхад би энд өмд, бандааш, гутал, хоол бичээд л сууж байх юм даа.

Одоо тэгээд яахав дээ. Би байгаагаараа л байсан нь зөв биз дээ. LV цүнх бариад мөнхийн залуу Одгэрэл шиг болохгүйгээс хойш ингээд л байж байя даа гэсэн вэ ха ха ха ха.

Тэгсэн чинь ингэлээ л дээ. Хар өмдний эрэлд гарах цаг болжээ. Жилийн жилд нэг хар өмдний ажилтай болох юмаа.

Зарим хүмүүст жаахан ёооёоотой сонсогдож магадгүй. Учир нь гэвэл би өмд өмсөж чаддаггүй юмаа.

Дандаа уртадсан, богинодсон, барьсан палаат, юбка өмсөнө. Цагийн сайнд хорин настай хөвж явахдаа Юбкамаа гэдэг нэр авч л явлаа.

Тэгээд өвөл болонгуут палат, юбканыхаа доор өмсөхөөр зузаан хар өмд эсвэл тирконы эрэлд гардаг юм.

Анхны жил тийм тиркотой ирсэн юмаа. Бээжингээс ёстой дэлгүүр бүр рүү шагайж явж байж олсон юм. Одоо боддогын, 2-ыг авчихгүй нарийндаа хатсан хүүхэн бэ гэж.

Нэг хар өмд нэг л өвөл ш дээ. Учир нь 1-5 дахь өдөр хүртэл өмсчихөж байгаа юм чинь.

Дараа жил нь Монриалын Хятад хороололоос хар өмд авлаа. Нэг өвөл өмсөөд л будаа болсон.

Ноднин манай бага бэр надад хар өмд авч явуулсан. Арай гэж өвөлийг дуусгасан. Ямар ч үйлдэл хийгээгүй зүгээр алхаж явахад урагдчихдаг өмдийг юу гэж ойлгох вэ та минь ээ.

Тэгэхээр энэ жил аргаа нарийсгаад арай өөр газараас зузаан нарийн хар өмд авахаар хайж байгаа нь энэ.

За тэгээд гайгүй шиг чанартай бас дулаахан нарийн хар өмдниы мэдээлэл байвал шидээрэй.

10 comments:

  1. Манай ээж хятадаас нэг аймар зузаан дотортой гадна тал нь нейлонон хар өмд авчихсан шд. Өмдөн дотор өмсөхөд өмдтэй зууралдана нтр гсн юм байгүй бас аймар дулаахан та уул нь тэрийг л олж авбал. Монголд уул нь тэрэн шиг өмднүүд зарагдаж байгаа гсн тэхдээ чанар нь тэр ээжийн авчирснаас муу байх шиг байгаамаа. Би ч түрүү өвөлжингөө ёстой 1-5 дахь өдөр хүртэл жинсэн дотуур өмссөн дөө

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ тийм зузаан өмд. Гадуур нь тирконыхоо өнгийг солиол өмсөөд байдаг юм. Би эндхийн Хятад хороололд нэлээд чанартай нь байна байх гэж бодсон чинь үгүй байнаа.

      Бас зузаан байх хэрэгтэй байдаг юм. Би цус багатай хурдан даарна. Олон давхар юм өмсөхөөр хөдөлж болохгүй.

      Delete
  2. Ямар хар өмд яриад байгаан. Юбкан дээр өмсөж болох өвлийн зузаан leggins хэлээд байгаа юмуу? Тэр чинь УБ-т 1000 барааны урдуур 1000-15000 хооронд ёстой есөн шидээрээ байдгийн шдээ. Монголд байгаа хүнд захиад аваачээ. Хятад нь хятад л даа. Гэхдээ хачин сайхан дулаахан.

    ReplyDelete
    Replies
    1. За даа тийм дээ. Гэхдээ чийг татдаггүй. Нэлээд зузаан чанар сайтай гэсэн үг.

      Ноднин бүр нэлээд том дэлгүүрээс авхуулуулсан чинь болохоо байсан.

      Энүүгээр тийм өмд хамд олддоггүй юмаа.

      Delete
  3. Яг ямар хар өмд?

    ReplyDelete
    Replies
    1. Зузаан дотортой, гадна тал нь тирко шиг материалтай. Чийг татдаггүй. Дулаахан. Зузаан.

      Юбкан дээр өмсөнө гээд бодохоор санаа орж ирж байна уу.

      Delete
  4. FB deer H&M-n dotortoi nariin umd geed zaraad bsan sh d. neex ynetei bgaagyi sanagdaad bna aa.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү. Би H & M-ээс тийм зузаан өмд олоогүй шиг санагдахын. Дахиад сайн хайя байз.

      Delete
  5. нэгийг нэхээд өмсчихгүй юу

    ReplyDelete
    Replies
    1. Чаддаг бол нэхчихмээр л байна ш дээ хонгороо

      Delete