Нөгөө хэдийн маань говийн анхны шөнө цас ороод хонож гэнэ.
Уулаараа нилээд цастай, жаахан дааруу хоноцгоосон гэнэ. Хангай гэрт сайхан сайхан.
Өчигдөр замын айлд буугаад хүнс хийсэн байхтай таараад их гайхацгаасан юм байх. Гэдэс, мах ид гэсэн чинь мах нэлээд идсэн сурагтай байна шүү.
Ходоодыг нь юу юм бэ гээд л их хоргоож гэнэ.
Ёлын ам жаахан мөстэй байна гэнэ. Тэр нэг зогсоолоос цааш алхаад нэлээд даарцгаасан юм байх.
Өнөөдөр ямаа саагаад, айраг бүлээд, тогоо нэрээд, шимийн архи уугаад баллах юм гэнэ.
Жолоочоороо эмнэг хангал унуулж, булгиулж бичлэг хийх гэнэ.
Буусан гэрээ дулаацуулах түлээгээ өөрсдөө олж ирхийн гэнэ. Малын баас түлдэг гэсэн гайхаад гайхаад барахгүй байгаа юм байхаа.
Гол нь өөрсдөө хөдөөний амьдрал үзэх гээд гэртээ гал энэ тэр түлж байна гэнэ. Бүр нэг нүдэнд харагдаад болдоггүй ээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Ямар хөөрхөн юм бэ? Хаанахын нөхдүүд явж байгаан? Харин хэт хотжилтоос холдож бараг зэрлэг шахуу нүүдэлчин амьдрал үзэх гэж л гадныхан манайд ирдэг юм шүү дээ. Тарваганы боодог идүүлээд, идсэн хойно нь зургийг нь үзүүлээд том хулгана гээд ухаан алдуулаад унагаачихаач ккк. Манай нөхөр нэг жуулчныг тэгсэн шүү дээ. Гоё оо гоё манай хөдөө чинь.
ReplyDeleteДан эндхийх биш. Баахан холилдсон хүмүүс.
DeleteЗарим нь халуун орны хүмүүс, цас гэж энэ мөн үү гээд байна л гэсэн.
Говьд даанч тарвага байхгүй хэ хэ хэ.
хөөрөхн байнаа .. малынхаа баасыг түлж ЭКО орчинг бүрдүүлдэг байсан энэтэр панаалдаач панаалдаач
ReplyDeleteХарин сайн паналдасны эцэст Монголд хөл төвьчаад байхад хэ хэ хэ
Delete