Уушиг, зүрх сагсайгаад уур хүрээд яг ухаан алдаж уналаа яах вэээ.
Нөгөө л нэг муу гар утасны TELUS. Чамайг даа яаая даа байз.
Би энд их төлбөр гарсан 1 гээд, 2 дээр гэрээгээ цуцлаад сэтгэл амарсан байдалтай бичлэг хийжээ.
Гэтэл түрүү 7 хоногт төлбөрөө төлсөнгүй гэсэн захиа ирдэг юм байна. Их гайхаад өнөөдөр эндхийн салбар дээр нь яваад очсон чинь намайг 576 долларын өртэй төл гэж шаасан.
Юу вэ би танайтай гэрээгээ цуцлаад 4 сар болж байна гэсэн чинь урд саруудын төлбөр гэнээ. Яаж тэнэгтэхээрээ ийм тэнэг байдаг байнаа.
Үүнийг одоо юу гэж ойлгох вэ та минь ээ. Яалт ч үгүй луйвар байгаа биз дээ.
Би төлбөрөө төлөөгүй нэг ч сар байхгүй. Гэтэл ямар тэнэг юм бэ. Ямар ч үндэслэл байхгүй байгаа биз дээ.
Яагаад вэ тэгвэл тэр зөрүү хуулгаа өг, харья гэсэн чинь мэдэхгүй төвөөс ав гэж наадын. Юм асуухаар дандаа төвөөс ав гэнэ. Үнэн тэнэг.
Нүх сүвээрээ дүүрэн төмөр өлгөсөн, гудамжны гуйлгачин шиг хувцасласан хэдэн юмны ажил хийж байгаа царай нь 80 настай эмээ утас ээрч байгаагаас дор, лоймол. Чааваас даа.
Юун хичээл мичээл уушиг зүрх савсайгаад гэртээ ирээд Gmail-ээрээ төв салбар уруу нь залгалаа.
Би ч шууд ассан. Та нар арай дэндэж байна. Юун төлбөр нэхэд байгаа юм. Тайлбарлаатах гэсэн чинь намайг 3 хүн рүү дамжуулж дамжуулж олигтой юм хэлж чаддаггүй гэнээ.
Би энэ төлбөрийг чинь төлж чадахгүй шүүх дээр уулзья гээд утсаа тасаллаа.
Цахимаар жаахан мэдээлэл хайсан чинь энэ TELUS ер нь залилангийн үүр юм байна ш дээ. Цахимаар дүүрэн гомдолууд.
Тэгээд явж явж нэг хэрэглэгчийг хамгаалах газар уруу гомдол мэдүүлчихээд сууж байна. Сарын дараа гэхэд TELUS-ийг шаардаж энэ асуудлыг шийдвэрлэж өгүүлнэ гэсэн.
Тэр шүүх мүүхэд нь өгнөө. Би ёстой үнэхээр гомдож байна. Гэрээгээ цуцлаад 4 сар болсоны дараа төлбөр гардаг юу вэ.
Аймаар зэвүүн байгаа биз. Эд юм бол нам цохиод унагаад юу ч үгүй болгохсон.
Хоол моол орохгүй, хичээл ч хийж болохгүй зүрх дэлсчихлээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
yun aimaariiiiiiiiiiiiiiiiiiiiiiii eostoi shaatsan garuud bn shd
ReplyDeleteЁстой өдцөн гарууд нэг байнаа. Яая даа байз. Угаасаа миний утасны төлбөр яриагүй байхад их гардаг байсан юм.
DeleteЭнэ муу юу ч мэдэхгүй гээд л илүү төлбөр төлүүлх гээд байгаа байх. Үнэхээр нээрээ хэлэх үг алга.
юун малнууд ...
ReplyDeleteӨө ёстой нээрээ аймаар хүмүүс юмоо.
Deleteneeereee l yooooooooooooooooh gemeer asuudal bainaa
ReplyDeleteӨчигдөрөөс хойш зүрх дэлсээд дэн дун л байна даа.
DeleteTegii shdee, er n USA, Canada bdg humuusiin blog unshaad bhd hairutslaga uilchilgee , Japan, Korea guitsehgui bololtoi. Korea-d bol hezee ch tiim asuudal garahgui, yamar ch asuudliig utasaar 5-10 min dotor shiideed ugchinu, hund surtal gargaj udaana, tuvruu yaw ene ter gj helvel ajilgui, esvel tuhain compnay ner hund shuud gazar unalaa, aimaariin be
ReplyDeleteТэгдэг юм байна лээ. Наана чинь амьдарч байсан хүмүүс энд ирчихээд гайхаад байсан.
DeleteҮйлчилгээ үнэн аймаар юм гээд байна лээ.
Солонгос очиж жаал стрэссээ тайлахаас кккк.
576 доллар чинь хичнээн сарын хоолны мөнгө ш дээ. Би аймаар гомдож байнооо.