Энэ дуугаар бичлэг хийх гэж ямар их хүлээвээ. Амьхандаа цас орж байхад сонсвол бүр тасархай гэж бодоод л хүлээгээд байлаа.
Өнөөдөр хүлээсэн өдөр ирлээ. Цасны ширхэг бүр нь надад хайраа илчлээд байгаа юм шиг, цагаан цас нь надад уусч байгаа юм шиг хайлан урсаж, уярч байна.
Шаргал модны өнгийг өөрчилж, цав цагаахан дэлхий боллоо.
Гэхдээ гадаа цас орохгүй байлаа ч зүрхэнд нь цас орж байгаа хүмүүст мөн адил гоё санагдах болно гэж хэльеээ.
Сонсох бүр уярмаар, дуулах бүр жаргамаар.
Хүн хүн бүрийг өөр нүдээр хардаг гэж боддог.
Гэр бүлийн, хамаатны найз, нөхөд, амраг хайр гээд л. Бусдаар бол ах дүүсээс бусад эр хүн болгон янаг амраг биш шүү дээ.
Гэтэл яагаад ч юм урьд шөнө энгийн нэг найзаа аягүй өөр байдлаар зүүдэллээ. Зүүднээсээ гарч чаддаггүй ээ.
Өдөржин юм бодчихсон явж байсан чинь орой гэрийн зүг гэлдрэх аяст цасан бударч сэмрэх гээд байсан сэтгэлийг сэтлэж орхилоо.
Том том ширхэгтэй цас ёстой гоё байнаа.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment