Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Sunday, 30 September 2012
Хоосон зай
Хүний зүрх сэтгэл дандаа дүүрэн байна гэж байдаггүй байх тээн.
Дүрэн байх дундуур байх, амсар дүүрэн мэлтэлзэж байх гээд янз янзын өдөр байдаг байх. Тэр тусмаа хүссэн зүйлээрээ сэтгэлээ байнга дүүргэнэ гэдэг бас л ховор тохиолдох боломжуудын нэг болов уу.
Санаандгүй тохиолдолоор сэтгэл дүүрнэ. Саар тохиолдолоор сэтгэл дундрана гээд олон адал явдал байх юм даа.
Ялангуяа нэг хэсэг болж байгаа сайн болоод саар явдал удаан үргэлжилдэггүй нь сайхан ч юм шиг, гунигтай ч юм шиг.
Дундуур сэтгэлээ дүүргэх гэж, дүүрэхгүй бол орлуулах гэж энэ сэтгэл зүрх их л олон юмны араас гүйдэг бололтой.
Өөрөө ч мэдээгүй байсан чинь энэ 9 сард сэтгэл маань нээх сонин юмаар дүүрчихсэн байж. Бүр түүгээрээ бялхаад амьдаралаас тасарчихсан байсан байна.
Гэнэт өчигдөр сэрээд хэ хэ хэ. Юу билээ яагаад билээ гээд баахан бодов. Хөөрхий минь элдэв юм хайгаад л байж тэгээд яахав дээ өөрийг нь дүүргэмээр санагдахаар нь давхиад орчихжээ.
Тийм байсан болохоор энэ сар нисээл дуусчихлаа. Маргааш адал явдалт арван сар.
Дүгнээд мөхөс би нь байгаа зүйлээрээ байнга бахархаж, сэтгэлээ хангаж яваарай гэж хэлье.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment