Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 16 October 2012

Намрын аялгуу


Тэр цэнхэр уулын ар дээр 2 салаа гэзэгтэй хонь хариулж явлаа

Эр хүний жаргал эзгүй хээрээ гэж. Хонио тогтоочихоод сайхан хэвтэж байна даа. 

Алсын бараа ширтсэн шиг, Алимаа хүүхэнийг бодсон шиг мөн үү .... мөн биз дээ.
Нөгөө хэд надад хэдэн зураг өгсөн юм. Үзэх тусам сэтгэл гэрэлтээд, нутаг үнэртээд сайхан байнаа. 

Өглөө эрт манан буучихсан байна. Налгар намрын сайхан өглөө

Боохойтой үзэлцсэн нохой доо

Отрын гэр гэж ийм л байдаг даа. Боохой ихтэй газар сайн нохой хэрэгтэй. 

Харин гэр дээр нь ааруул харагдахгүй байна. Бодвол шөнө нь бороо орсон бололтой.

Намрын сааль өтгөн сайхан шүү дээ

Шүүг шааг шүжиг шажиг гээд ямааг саадаг байлаа шүү дээ. 

Намайг хурдан саадаг гэж аав магтана. Хурдан мөртлөө заримдаа муу саадаг гэж ээж муулна.

Тэгээд яахнав энэ их холбоотой ямааны чинь талыг би ганцаараа саагаад дуусахад манай гэрийнхэн бүгдээрээ нөгөө талд нь дуусаагүй л сууж байдаг байлаа шүү дээ. 


Бусад зурагнууд нь дандаа манайхны зураг байна. Тэгээд одоо блог бичиж байгаа нэртэй ах дүү нараа танилцуулчихалтай биш дээ. 

4 comments:

  1. Аая ямаа саах талаар чиний хаа ч хүрэхгүй юм байна. Гэвч цугтаа очвол хурдан сааж өгч тусалж чадийшүү намайг дагуулаад яваарай кккк

    ReplyDelete
    Replies
    1. Сааль ихтэй цагаар саальчинтай л боллоо доо.

      Delete
  2. Mongoliin mal mallagaa gaihamshigtai uhaan. Yamarch baisan delhiin ih gurniig toruulsen neg nuuts n yah arggui manai malchinii uhaanaas undestei.

    Holbootoi honi yamaag saahad jishee n 20 yamaanaas neg udaad her ih suu gardag bol?!

    Bi baga baihdaa neg udaa saaj uzehgeed suugee gazar asgaruulj zagnuulj hugluj baisan.

    ReplyDelete
    Replies
    1. Тухайн үеийн бэлчээрээс шалтгаална. Нялх ногоотой бол сааль арвин.

      Мөн ямаа, хонь бүр ялгаатай. Зарим нь ивлэнэ зарим нь ивлэхгүй. Сүү ихтэй ямаа ч бий сүү багатай ямаа ч бий.

      Энэ бол нэг 100 гаруй ямаа. Зун ид сайхан нялх ногоотой үед 80 литр сааж байсан гэсэн. Тэгэхээр дундажаар нэг ямаанаас 0.66 литр гаруй. Ивэлвэл 2 дахин их гэсэн үг.

      Хөгшин ямаанууд их сайн ивэлдэг юм.

      Одоо бол энэ 100 гаруй ямаанаасаа 2 дахин багасаад 40 литр л сааж байгаа гэсэн.

      Delete