Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 27 October 2012

10-2

100 насалж новширдым билүү гэж бодлоо л доо ва ха ха ха ха.

Тэгсэн чинь Гуталчингийн бичсэн энэ бичлэгээр бол хамгийн гол нь шөнө 10 цагаас 2 цагийн хооронд унтах хэрэгтэй гэж байна даа.

Хамгийн эхний өдөр буюу өчигдөр хичээлээ л дээ. Яг 10 гэхэд орондоо орчихсон хэвтэж байлаа л даа. Тэгсэн чинь 11-30 хүртэл хөрвөөж байж арай гэж унтаж байна ш дээ.

Одоо Amazon-оос нэг ном аваад бариад хэвтэхгүй бол нойр тэгж амархан хүрэхгүй нь ээ.

Орой харанхуй болоол, хоолоо идсэн аягаа угаагаал эргээд харахад юу юугүй, аль хэдийн 10 болчихсон байх юмаа.

Гэхдээ ямар ч байсан сарын дотор зуршил болгохыг хичээнээ. Гол нь би орой 8-аас хойш юм хийгээд нээх үр дүн гаргаж чаддаггүй хүн байгаа юм.

Тэгээд энэ цагийг их бодлоо л доо. Дандаа л гэртээ ганцаараа байдаг хүнд гэхээс бас л хатуу зарчим юмаа тээн.

Жишээ нь над шиг айл их хэсдэг хүн бол яахнав, ялангуяа одоо өвөл бол айлд оччихоод үүшээ орондоо орьё, унтая гээд л орилоод байх нь байна ш дээ. Бодсон чинь инээд хүрчихлээ.


Харин уурхай дээр дандаа ажиллах юм бол боломжын л цаг байна. Даанч одоо байнга хөдөө уурхай дээр байна гэж юу байхав дээ тээн. 


За тэгээд хичээнээ. Ямар ч байсан нэг сар гүрийнээ. Сурчихвал тэгээд амархан биз.

Монголд бол энэ цагийг баримтлахын тулд шоу цэнгээн миний үдэш 0 заах нь дээ тийм үү.

За бүгдээрээ урт насалж, удаан жаргаяаа.

Ээ хүүдий аль хэдийн 10-20, тэгээд нүүрээ угаана, унтлагын хувцасаа өмсөнө энэ тэр гээд мөн их ажил байнаа.

8 comments:

  1. gantsaaraa amidrahaar ugaasaa ert untdagguimooo hichneen ert orondoo orsonch 11 12 bolgoj untiish dee kkkk zovlon negt nuhud min

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ. Харин л дээ.

      Хичээгээд л байна.

      Чамаар минь юу байнаа. Сонин сайхан их биз дээ. Бичээрэй хө. Номоо уншиж байгаа юу.

      Delete
  2. Нэг үйлдлийг 3 долоо хоног буюу хорин нэг хоног тасралтгүй хийхэд зуршил болон төлөвшдөг гэнэ лээ. Өглөө босох цагаа эрт болгочихвол орой аяндаа номтой номгүй ор луугаа гүйдэг болноо. Эхний гуравхан өдөрт л үр дүн гарна. Би бас эрт унтах гээд чадахгүй байгаа ойрдоо. Унтах ажлын бэлтгэл гэж нүүр ам цэвэрлэх энэ тэр гэсэн юм хийсээр байтал аль хэдийн гучин минут нь явж өгсөн байхын.

    ReplyDelete
    Replies
    1. За ашгүй тэгвэл 21 хоноход зуршил болох юм байна. Хичээнээ, гүрийнээ. Харин тийм юмаа. Өглөө эрт босоод л байгаан.

      Нүүр амаа цэвэрлэсээр байтал 11 болчих гээд байх юмаа. Чи ч бүр 2,3 ажил зэрэг амжуулж байгаа хүн бүр л их цаг давчдаж байгаа байх даа хэ хэ хэ.

      Delete
  3. Hue hoyulaa boloochee. Gants hunii hemneleesee garahgui yu

    ReplyDelete
    Replies
    1. Тийм амархан юм хаана байна хө. Өдөр, судар, орд, зан араншин гээд үгүй мөн их юм байнаа.

      Би энэ Монголд байгаа хүмүүсийг хоёулаа болоочээ гэж ятгах байна.

      Delete
  4. Харин би хүмүүс юугаа хийгээд тийм орой унтдаг байнаа гэж гайхдийшд би бол 9 гээл орондоо ороол 9.30 гээл нам шд. Заримдаа харин жоохон сатаарчихсан байжийгаал цаг хараал хүүе хаая 10н цаш болчиж унтацгаая гээл кк. Харин тэр шоу цэнгээн бол хааяадаа шд. 14 хоногт 1 удаа 12 өнгөртөл шоудлаа гээд 100 биш юмаа гэхэд 90 наслах байлгүй кк

    ReplyDelete
    Replies
    1. Ямар мундаг юм бэ. Маргааш 4 цагт босч л эрт ундаг болохоос.

      Уг нь сурчихвал амархан л байх даа. Тиймээ.

      Орондоо ороод унтах гэж бас л их юм бодхымаа нээрээ. Би ийм Бодолмаа хүүхэн юм уу хаашаа еэн кккк.

      Delete