Бамбайг авхуулсан нь дээр үгүй авхуулахгүй байсан нь дээр гэхийн. Аль нь дээр вэ.
Найз маань бамбаатай. Түүнээсээ болоод дандаа зовиуртай байх юм. Авхуулах уу яахав гээд л эмч нараас судаллаа.
Зарим нь авхуулахгүй байсан нь дээр. Дараа нь янз янзын өвчтэй болно. Хэрэггүй гэх юм.
Гэтэл нэг танил эгч маань 10аад жилийн өмнө бамбайгаа авхуулсан. 3 хүүхэд төрүүлсэн. Дажгүй л байх шиг байх юм.
Ингээд авхуулах, үгүйн зааг дээр ирчихсэн зогсож байдаг.
Дандаа зовиур авчирдагыг нь бодохоор авхуулчихмаар.
Нөгөө талаас нь байх ёстой эрхтэн нь байхгүй болчихоор болдоггүй юм болов уу гээд л бодохын.
Хэрэв эмч хүн энэ бичлэгийг маань уншдаг бол эсвэл хэн нэгэн зөв мэдээлэлтэй бол сэтгэгдэлээ үлдээнэ үү гэж хүсэх байна.
Тийм үгүй хоёрын хооронд гацахдаа аргаа бараад бичлэг шахаж сууна.
Монголд бас бамбайгаар сайн эмч, эмнэлэг гээд мэдээлэл байвал сайн байна.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Emchilgee avaxaar bol emchilsen ni deer l dee. Bi ch gsn bambaitai, xeden jiliin umnu iod uugaad tgd gaigyi l bx shig bna sh dee.
ReplyDeleteТийм үү уг нь эмчлээд л байгаа юм. Тэгсэн бас л өвдөөд байна гэнэ. Хаана яаж эмчлүүлвэл сайн юм бол доо. Бас мэддэггүй ээ.
Deleteхонь гаргаад халуун дэлүүг нь дундуур нь зүсээд бамбай дээрээ тавь.. ховх сордог гэж байнлээ..
ReplyDeleteнэг мундаг бариач тэгэж хэлсэн...
би бас бамбайтай.. даанч хонио алаагүй лбайна
Тийм үү баярлалаа. Дараа тэгвэл хонь гаргахдаа тэг гээд хэлье байз.
Deleteби энэ бариачтай уулзсан талаараа бичлэг хийе байз
ReplyDeleteТэгээчээ умшияаааа
Deletehttp://delgermaash.blogspot.com/2012/10/blog-post.html
ReplyDeleteбиччихлээ
DeleteБи басийм асуудалтай. Авхуулахуу, үгүй юу яах вэ гэдгээ мэдэхгүй юм. 2012 онд эмчид үзүүлж бамбайтай гэдгээ мэдсэн. Урьд нь таамаг төдий. бөөр, бамбай гээд эргэлздэг байсан. Харин үзүүлээд бусад зүйл эрүүл бамбай өөрчлөлттэй гэдгээ мэдсэн.
ReplyDeleteМиний хувьд бол халуун газар байхад их хэцүү цээжэн биенээсээ дээш хөөнө, хавагнана. Дуу гарахгүй маш нам дуутай болдог. Хүйтэнд хамаагүй дээр. Ер нь ээжийнхээ хэвлийд байхдаа ийм болсон байх гэж боддог. Ээж маань хүнд нөхцөлд ажилдаг байсан гэсэн.
Хэн нэгнийг буруутгахаасаа илүү энэ зовиураасаа салмаар байдаг. Ээж маань ч гэсэн яахаа мэдхгүй байгаа. Өнгөрсөн жил Бодьцэцэг гэдэг эмчид үзүүлсэн нэг их тоогоогүй. Авхуулъя гэсэн. Залуу хүүхэд авахгүй. Харин чи өөрөө өглөө эрт босож бай, хоол ундаа тохируул, биеийн тамираар хичээллэ, гэж зөвлөсөн.
Өмнө нь би учиргүй их иддэг байсан. Харин 2009 онд нэг Иодын бэлдмэл уусан. тэрнээс хойш идэхээ больсон. хэвийн болсон гэж болно.
Эмчийн хэлснээр бүх зүйл дээр хичээж, фитнест ч хүртэл 3 сар явсан. Биеийн бүх хэсэгээрээ турж галбиржсан ч цээжин бие хүзүү хэвээрээ үлдсэн. Сүүлдээ нэг тамирчин нь намайг их өөрчлөгдсөн ч хүзүү чинь хэвээрээ байна. Чи бамайатай юм уу гэсэн дээ. Мэргэжлээрэ ажиллаж чадахгүй байгаа. Хаая их сульдаж ядардаг. Бас унтаад л унтаад л баймаар амьдралын идэвхгүй болчих гээд байх юм. Яавал дээр вэ. Авхуулвал сайхан болох болов уу. Хүүхэд гаргаагүй залуу хүн болохоор ирээдүйдээ их санаа зовж байна. Бас би мэргэжлээрээ ажиллаж их амжилтад хүрнэ гэж боддог. Энэ өвчний талаар үнэн зөв мэдлэг мэдээлэлтэй хүн, эмч мэргэжилтэн, ижил золонтой байж байгаа даван туулсан хүн гээд та бүхэн бичвэрийг минь уншвал надад зөвлөж, туслаач. Намайг багад энэ өвчнийг чимээгүй тахал гэдэг байсан санагдах юм. Хүн харахад эрүүл хэрнээ өөрт их шаналгаатай. Хүн амьтанд халдаачих вий гэж санаа зовохгүй нь ядаж нэг давуу тал юм гэж заримдаа өөрийгөө тайвшруулдаг. Өвчнөөсөө болж уйлж байсан удаа олон бий. Туслаач яавал дээр вэ.
Би бас бамбайтай юм шиг байнаа. Заримдаа байж байгаад л дотор бачуураад байж сууж болдоггүй. Яг л үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг. Өөрт чинь тэгж санагддаг уу ? Яг үхэх гээд байгаам шиг
DeleteХүмүүс авхуулсан гайгүй л гэх юм байна ш дээ. Би бас сайн судлаагүй л байна. Тэр дээр байгаа бариачын тухай бичлэг унших юм уу?
ReplyDeleteМонгол дом аргаар эмчлэх гэж үзсэн нь дээр юм болов уу гэж бодохын. Сайн судалж олж мэдвэл хариу бичнээ.
Одоохондоо тийм ийм гэсэн юм алга байнаа. Шантралгүй тэмцээрэй. Амжилт хүсье.
Bambaig уламжлалт аргаар эмчилж болдог. Сонирхсон хүмүүс лавлаарай 8985-5458
ReplyDeleteBambaig уламжлалт аргаар эмчилж болдог. Сонирхсон хүмүүс лавлаарай 8985-5458
ReplyDeletehi
ReplyDeletehi
ReplyDelete