Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 28 October 2012

18+

Энэ хүмүүс надаас их сонин асуулт асуугаад болдоггүй ээ.

Манай Франц хэлний ангийхан асуудаг байсан юм. Би ч дуржигнатал хариулдаг байлаа.

Гэтэн нөгөө хэдэн жуулчин Монголд очоод, гэрт амьдраад, гэр барих, буулгахыг нүдээрээ үзээд, дурандаа буулгаад ирсэн байна.

Гэр чинь 5 хана, 2 багана, тооно, унь, хаалга хацавчнаас бүрдэнэ. Хонины ноосоор хийсэн дээвэр, туургатай гээд дуржигнатал хэлж байна.

За яахав бидэнд зөндөө асуулт байна. Гэхдээ ганц асуулт бол үнэхээр сонирхол татаж байна гэлээ.

Би ч мишээгээл сууж байлаа л даа.

Тэр гэрт чинь унтлагын өрөө, гал тогоо, бие засах өрөө энэ тэр гээд алга. Гэхдээ бид ойлгож байгаа. Тэр асуудалгүй.

Харин тэр гэрт гэрийн эзэн, эзэгтэй 2 өөрөөр хэлбэл эхнэр, нөхөр хоёр хэрхэн хайрын романс үүсгэдэг вэ гэнээээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Би хэллээ.

Би: Дандаа зочинтой байна гэж байхгүй ээ
Тэд: Тэгвэл хүүхдүүд нь байна.
Би: Тэд нар нь нялх юу ч мэдэхгүй л гэлээ ва ха ха ха ха ха ха.
Тэд: Хүүхдүүд нь том болчихоор яахав.
Би: Сургуульдаа явчихна
Тэд: Бүр том болоод насанд хүрэхээр нь яахав
Би: Хүнтэй суунаа л гэлээ

За яахав чиний хариултыг тооцьё. Гэхдээ энэ хооронд чинь цаг хугацаа, орон зай гэж байна биз дээ. Өөр жишээ хэл гэлээ.

Би тэгэхээр нь эхнэр, нөхөр хоёр усанд хамт явна, аргал түлээнд хамт явна л гэлээ ва ха ха ха ха ха.

Би нээрээ энэ блог дээр худлаа бичиж байсан түүх байхгүй. Та нарт үнэнээ хэлье. Би одоо өөрийнхөө туршлагаас хэлээд ч надад хоньчин, адуучин, үхэрчин, тэмээчин, ямаачин залуутай болзож байсан түүх байхгүй болохоор үнэндээ тас гээд хэлэх юм алга.

Нүүдэлчин ард түмний байгалийнхаа хуулиар явдаг юмыг би нээх батлах гээд, тайлбарлах гээд байх хэцүү л байна ш дээ. Тийм биз дээ.

Залуу хүмүүс хоньны бэлчээр дээр болздог гэж сонсож л байсан. Хоньны бэлчээр дээр хайрын романс үүсгэдэг юм уу хэн мэдлээ дээ. Би харж байсан биш.

Жишээ нь өсвөр насны хүүхэдтэй айл, хүүхдүүд нь хичээлээ тараад ирэхээр яахав гэхийн. Би онол гаргалаа л даа.

Хүүхдүүдээ нэгийг нь хонинд, нөгөөг нь ишгэнд, удаахыг нь усанд, багыг нь түлээнд явуулчихна асуудалгүй л гэлээ. Жаахан ойлгох гээд байгаа бололтой.


Гэтэл миний онолоор бол 1900 оны эхэн үеийнхэн 10-12 хүүхэдтэй айлын эзэн, эзэгтэй хоёр яаж зохьцуулж байсан бэ гээд л бодсон чинь бас л эвгүй байна шүү. 


Ямар ч хариулт хэлсэн гэхдээ л ... гээд толгой сэгсэрээд байгаа энэ хүмүүсийг би яах вэ.

Мэргэн, цэцэн ухаанаасаа хайрлаач!

15 comments:

  1. Нээрээ яаж болгодог юм бол. Би ч гэсэн монгол гэр дэх амьдралыг сайн мэдэхгүй юм байна.

    ReplyDelete
    Replies
    1. Байгалийн хууль л гэж юм байдаг байх даа. Бусдаар бол баримт, нотолгоотой тайлбарлана гэвэл хэцүү л юм баайна.

      Delete
  2. үүрийн шөнөөр үдшийн гэгээнээр шт

    ReplyDelete
    Replies
    1. Бодсымаа. Бас л биш болоод байнаа.

      Delete
  3. Өө тээл хажууд нь л хийнэ шдээ хонэй, зүэр тээл дуугай жаргахыг сурна, ороо дугаргахгүй байж сурна байнаа байна

    ReplyDelete
    Replies
    1. Айн юу гэнээ. Ха ха ха ха ха ха ха

      Delete
  4. Xyye ee, ilyy ger gej bas bdag biz dee? Tgd bas zunii shunu bol gadaa tergen deer untaad ene ter geed nom zoxiol deer gardag biz dee? Bi ch tag xotiin xyyxed l dee, gexdee nom unshij xuduunii amidraliin zax zuxaas bas medne sh dee, xexexe.

    ReplyDelete
    Replies
    1. Яг зөв хө. Илүү гэрийг би мартсан байна.

      Зуны шөнийг би бас хэлээл байгаан.

      Ингээд ингээд овоолсоор нэг бүхэл хариулт гарч ирэх л юм байна.

      Delete
  5. Suuliin 90 jild Mongoliin omnoh tuuhen ahui baidliig asar ih gajuuduulj burhegduulj muutgasan tarhi ugaalt hiisen l dee komunismaar manaihnii tarhiig ugaah gej. Ternees 1921 onoos omno olon ailuud iluu gertei her bargiin ailuudiin avdart 10-50 langiin alt mungun yembuu hadgalagddag tiim komunismiin muutgadag shig haranhui balar baigaagui yum baisan.

    Huvisgalaas umnu tsuungui deedes noyduud baruund ailchilj uzsen tednii hatad n baruun evropiin heliig sonirhoj sudalj baisan survalj baidag. 1911-1919 ond manjiin darlal tavirsan ter chuluuguur l tiim yums bolson yum shig baigaa yum.

    Mongol ailuud 90-100 jiliin omno unetei zuilsee hamaagui gadnaa iluu tergen dotroo cholootei hadgaldag bas ooriin uvurmuts undur morali soyltoi humuus baisan sanagddag. 700 jiliin omno yalgarch bosch chadsan undesten yaj ch bodson komunismiin ba baruuniihnii bidniig dooshluuldag shig dooguur soyliin humuus baigaagui gesen undeslel baina l daa.

    ReplyDelete
    Replies
    1. Neg ugeer bid 100 jiliin omno ch gesen bolomjiin soyltoi baisan uyiinhaa talaar yu ch medehgui baruuniihnii omno jungliinhan met medleggui tsaraildag unen hudal holiod ch boltugai oorsdiigoo soyltoi undesten baisan gej oilguulah n chuhal.

      Delete
    2. Аан.

      Үүнийг чинь харин ч чадна шүү дээ. Тэр чинь гэхдээ тийм соёлгүй юм биш ш дээ тийм биз дээ.

      Би гоё сайхан дээр нь тавиад хэлж чадахгүй байгаа болохоос биш.

      Delete
  6. Hamgiin oiriin jishee gehed harts garalt Danzan n anh huvisgald oroltsohiinhoo omno ali hediin baruun zuun evropoor teneed uztsen amihandaa baruunii kapitalist liberal niigemiig baiguulah gej baigaad orsiin kominterned aluulsan hun. Teheer 1920 onii uyed Mongold tsuungui humuus evropiin soyl ahuig gaigui meddeg baisan geh undeslel ih baina buyu bid komunismaas omno ih baga hemjeegeer soyltoi moralitai undesten baisan.

    ReplyDelete
    Replies
    1. Нүүдлийн ахуй заншил чинь харин ч уусч, урсахгүй явж байна.

      Тэд нар доорд гэсэн утгаараа биш сонирхож магадгүй нууц зан, заншил гэсэн утгаараа асуусан болов уу гэж бодож байна.

      Бусдаар бол харин ч Монголыг дорд үздэг гадныханд би олон долоон юм ярьдаггүй.

      Delete
    2. Gol sanaa n Mongolchuud ugaasaa bolomjiin soyltoi humuus baisang n bid sophisticated setgelgeegeer baruuniihand oilguulj sharguu oroldoh heregtei l geh baina.

      Delete