Ганцхан Монгол хөгжихгүй, бүх юм нь болохгүй байгаа юм бишээ.
Ойрд Монгол уруу найз нөхөдтэйгээ ярихаар ёстой нэг хэрэг алга, гадагшаа гардаг юм бил үү гэхийн.
Хүмүүс буцдаг юм бил үү гэж байхад юун гарах вэ тийм биз дээ.
Тэгэхээр энэ нутагт бас гэмт хэрэг гарнаа. Муу, муухай бүгд байна. Тайвшир та нар минь. Би зүгээр 1, 2-оос нь дурдая.
Байж байгаад аймаар аймаар гэмт хэрэг гарна. Хүний амь хөнөөсөн, мөчилсөн, цагдаагийн газар уруу эд эрхтэнг нь шуудангаар явуулсан гээд хүртэл дуулдсан.
Хэдхэн хоногийн өмнө өөр нэг мужийн махны үйлдвэрийн махнаас E-Coli гэдэг өвчин эсвэл халдвар илрээд бөөн л яриа. Цаашлаад энэ махны үйлдвэрийг шалгасан за даа болж бүтэх юм ховор байсан юм байх. Одоогоор 10 хүн энэ шинж тэмдэгээр өвдөөд хэвтсэн гэсэн.
Өөр нэгэн мужид жуулчины автобус онхолдоод бас бөөн хүн амьтан шархдаад л асуудал байна байна.
Өнөөдөр гэхэд л эндхийн тагнуул ОХУ-д батлан хамгаалахтай холбоотой мэдээлэл дамжуулсан гээд мэдээ болгоноор л цацаж байна.
Түрүү сард сонгууль нь болоод 2 хүний амь аваад явчихсан шүү дээ.
Манай мужид оюутнууд нь 50 доллар сургалтын төлбөр дээр нэмлээ гээд бөөн жагсаал цуглаан. Ноднин эхэлсэн юм одоо болтол заваараад, дуусаагүй бөөн маргаан, хэрүүл.
Манай багш намайг Монриал явж жагс гэсий ш дээ. Би зав алга гэсийн ва ха ха ха ха ха ха ха ха.
Бас нэг дугуйн тамирчин нь допинг хэрэглсэн гээд бас бөөн сенсааци.
Өнөө өглөө Монриал хотод 4.5 магнитудийн газар хөдөлсөн гэсэн. Хэдэн секунд чичиргээд авсан гэнэ.
Би ямар сайндаа мэдээ үзэхээс заримдаа үрчийдэгийн. Дандаа болохгүй бүтэхгүй юм.
Амьдрал байгаа газар сайн муу бүгд л байна.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
хэхэ яг үнэн шүү. Би ч бас бага залуудаа Монгол л болохгүй байгаа юм байх гэж боддог байлаа хэхэхэ. Одоо бол харин ч болох гээд байгаа юм шиг бодогдоод байдаг. Санаа дагаад байдаг юм болов уу ккк. Тэр болж бүтэхгүй зүйлс, аллага, хулгай, луйвар, авилгал ганцхан Монголд л болоод байгаа юм биш хаа сайгүй болж байна. Угаасаа аль улс оронд байх нь сонин биш ХҮНийг л дагаад яваад байна даа. Гэснээс сүүлийн үед ихээр санаа зовж байгаа юм нь энэ Агаарын бохирдол л байна даа. Яааамааарчиг юм дээ...Энэ асуудал гайгүйхэн болчихвол дараа нь усандаа санаа зовноо.
ReplyDeleteБололгүй яахав. Бүх юм сайхан болно. Чадлынхаа чинээгээ хөгжинөө тээн хэ хэ хэ.
DeleteХөнжлийнхөө хэрээр жий гэж.
Агаарын бохирдолоо арилгах байлгүй дээ даанч дээ. Болдог бол нийслэлийнхээ хүн амыг аймагтаа тараамаар. Тэгчихвэл тэгээд бага багаар болох байхаа.
Залуучууд орон нутаг уруугаа буцдаг сайхан боломжтой болчихвол бас өөр шүү тээн.
Наадуул чинь юу ч биш штэ хөө. Монголд бол чухал биш л бол хэн ч тоож сенсаацлахгүй, шалгахгүй, шинжлэхгүй. Жишэээ нь сургуулийн хүүхэд нэг дороо хэдэн зуугаараа үдийн цайндаа хордож байна, цаана нь мэдэгдээгүй хэдэн мянган хүүхэд байгаа гэж бодож байна? Сая УБ хотын хүүхдүүдийн үсэн дэхь мөнгөн усны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байна гэж Япончууд тодорхойлсон.
ReplyDeleteЗүгээр, зүгээр гадаадад бас байдаг гээд тоохгүй өнгөрөөж болохгүй байхаа хихихи
Үсэн дэх мөнгөн усны хэмжээ гэнэ үү. Ээ бурхан минь ямар аймаар юм бэ.
DeleteАсуудлыг анхааралгүй яахав. Гэхдээ болж бүтээнэ гээд өөдрөгөөр зүтгэх хэрэгтэй тийм үү.
Usen dehi mungun usnii hemjeegeer yoponchuud mash olnooroo hamgiin ondor bohirdoltoi gardag. Uchir n ted mash ih dalain huns iddeg tegeed emegteichuud n plastikiin hordol Besphinol A bodisoor tsus n ih bohirdson gej baigaa. Tiimees ch yopond emegteichuud n mash iheer ur zulbadag manai Mongol busguichuud ch tend ochood ur zulbasan tohioldoluud baina.
ReplyDeleteMongold muulaad ideed baigaa dotoodiin guril hunsnii nogoo chine Amerikt organik huns gesen tansag ner avtsan hamgiin uneteigeer zaragddag. Neg talaaraa Mongolchuud Amerikiin tansag hunsiig muulan muulan hereglej baigaa l daa.
Gadaadad manaihaas dutuu muu yums ih bii haramsaltai n ene talaar uhuulj oilguuldag yums gej alga ooriin chine blogiin post ehnii 10-t oroh Unen Bichileg bolj ch magadgui.
Bi bur argaa baraad neg oor blogiin ezentei (Peakfinder) zoroltsoj ch uzlee bitgii gadnii yumiig uchir zuggui tsagaanaar budaad baigaach jaahan unenii unertei har tsagaanii balanstai yum bich gej. http://nomiinclub.blogspot.com/2012/09/blog-post_11.html
Ерөнхийдөө одоо бас хүмүүс ярьдаг болчихож тийм үү. Сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй гэж.
DeleteМэдээж гадаадад сайн сайхан юм байгаа. Үлгэр дууриал авч болно. Гэхдээ уулын бугыг хараад унасан бугаа хаяж болохгүй биз дээ.
Зарчим тийм маягаар явбал тиймээ.
Гэхдээ хүн хүний бодолыг эзэмдэж чадахгүй болохоор хэцүү юмаа.
Үнэхээр манайханд сэтгэлгээг өөрчлөх цаг ирсээн.
Kanadad jishee n har tamhinii gamshig ayultai baidag gesen medeelluud end tend tsuhas gardag getel Mongold barag saytanii huuhduud olnooroo deer n rokiin odontsoruud nileen har tamhind nevshirch orson medee garaad baina. Baruunii "Ardchilliin" neg har salhi eh nutagt mine nevtersen n mash evgui burangui uzegdel l baih.
ReplyDeleteӨӨ энд бол тэр хар тамхи манайхны архичин хүмүүстэй тэнцэх байхоо. Хүүхнүүд нь хүртэл хар тамхинд орчихсон огиудас хүрмээр.
DeleteОдонцорууд одоо мөнгөтэйн бас тэнэгийн л шинж байх даа. Манайд хар тамхи дутаагүй дээ.
Саяханыг хүртэл би манайхан хар тамхи гэж юу байдагыг мэдэхгүй гэж ангийнхандаа мултарч явсан юм даа.