Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 15 October 2012

Карго

Ганц зүүдэлж байгаа юм маань Канадаас Монгол уруу газрын карго явдаг болох шүү дээ.

АНУ, Солонгост очоод каргонд нь дурлаад тэвэрмээр л байсан.

Эндхийн шуудан аймаар үнэтэй. Дээрээс нь их удаан явна. Сайн тал нь баталгаатай бүр сумын төв дээр хүртэл очдогын.

Сүүлд аргаа нарийсгаад АНУ-аар дамжуулж үнэхээр туйлдсан үедээ каргонд ачаа өгнөө.

2,3 улс дамжаад л сар болж байж л очино. Эндээс АНУ, дараа нь АНУ-аас Монгол гээд 2, 3 удаа төлбөр төлнө.

Гэхдээ яахав нөгөө хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэгчээр Канадын Монголчууд олон болохоороо газрын ачаатай болно гэдэгт найдаж байгаа.

Эмэгтэй хүн болоод тэр үү хааяа хааяа ийм ч тийм ч юм тэрэндээ энэндээ авч явуулах юмсан гэж бодоол тэгээд л явуулж чадахгүй юм чинь буцаад л мухардана.

Одоо гэхдээ Монриалаас ачаа явж байгаа. Гэхдээ нэг кг нь 15 Канад доллар. Нэг кг юу явуулах юм бэ.

Хоёр ном тэгээд л болоо шүү дээ. Сар байна уу хоёр сар байна уу хамаагүй хүссэн юмаа Монгол уруу бас хямдхан явуулж байвал одоо өөр юу хэрэгтэй юм бэ тийм биз дээ.

Хүсэл маань хурдан биелээсэй!

7 comments:

  1. Moroodol hurdan bieleh boltugai!

    Germanaas 4 doloo honood l ochdog yum uul ni, daanch ogch bgaa ni geed hed hed yavuulaad hamag ajil baraad haychihdag yum,, deerees gaalias hun irj shalgaj bna gej boon ajil nogoodoh zudiisen novsh ni bas irehgui buur 5-6 tsag huleelgesnii daraa neeh tom jeepteigee morilj bgaam. boon hund surtal shuu ene gaali.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа.

      Тийм үү. Ачаа явдаг бол сайхан юм. Энд уг нь тэр 15 долларын ачаагаа гэрээс ирж авдаг юм. Даанч хэ хэ 10 кг ачаа 150 доллар аймаар үнэтэй байгаа биз дээ.

      АНУд бол 150 доллараар бараг л 100 кг ачаа ш дээ. Аймаар ялгаатай байгаа биз дээ.

      Delete
  2. boloh baihoo, hairtsagaar ni bodoj avdag uilchilgee tun udahgui bh

    ReplyDelete
  3. manai end kg hamaagui sh dee, hairtsagaar bodoj avdag yum.

    ReplyDelete