Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 4 October 2012

Ice Cappucino

Архинд орсон гэдэг шиг Ice Cappucino-д орсоон.

Яагаад ч юм кофе ууж чаддаггүй юмаа. Үнэрлэхэд сайхан, уухад тамхи шиг сонин байдаг юм.

Монгол Хаан Кофег харин хааяа ууж чадаад байдаг юм.

Тэгсэн эндхийн Ice Cappucino-д ороод баллаж байна. Өдөрт нэг аягыг уухгүй бол нэг юм дутуу юм шиг санагдах болж.

Дээрээс нь уг нь хүйтэн юманд дургүй хүн чинь нутгийн ёсыг дагаад тэр үү халуунаасаа илүү хүйтэн юм уух гээд байдаг болж шүү.

Чив чимээгүй байж байгаад уусгах бололтой юмаа.

Энэ чинь ингээд 1.99$ тэгээд татвар нэмэгдээд бараг л 3 доллар шүү дээ.

Эрүүл мэндэд нээх ч сайн байхгүй л байлгүй. Тэгж байгаад гарнаа. Харин хэзээ вэ.

8 comments:

  1. монгол хаан кофе гэж ямар юм байдгын .. нөгөө хаан кофе гэвэл хог шдээ хөө

    ReplyDelete
    Replies
    1. Юу гэсэн үг вэ хө. Тэр чинь кофе ш дээ. Би уучдымоо. Хог гэж бодохгүй болохоор зүгээр.

      Delete
  2. Inghed tanai mujid sale tax hed ve? Jishee n omnodiin nutagt zarim mujid tatvar 5% zarimd 6-8%; zarim n hunsnees busad yums sales taxtai zarim n buh yumand tatvartai; zarim n ahuin heregleenii buh baraa tatvargui geh met olon yanz baina. Kanadiin mujuud yadag yum bol?

    ReplyDelete
    Replies
    1. Эндхийн муж бүр нь өөр. Quebec бол Goods & Service Tax=9.5%, Quebec Provincial Sales Tax =14.5%.

      Хүнсний ногоо, мах, тараг энэ тэр гээд нэг хэсэгт нь татваргүй. Архи пиво энэ тэр гээд татвар авчихна.

      За тэгээд өөр нээх татваргүй юм байхгүй дээ. TIP 15%

      Бусад муж уруу орхоор бүх юм

      Delete
  3. Haritsangui oir baigaa yum baina daraa tegvel Massachusetsiin ali bolomjiin hot ruu n shopping tour hiigeerei ter mujid nileen ih zuil tatvargui yum bilee tegeed sain saletei sariig n sudlaad ochivol ih dajgui baih. Bi tiishee halim uzdeg aylald oroh gej baigaad amjaagui daraa amjuulnaa.

    ReplyDelete
    Replies
    1. ДС орсон чинь бараг татваргүй юм шиг санагдсан ш дээ. Хавь илүү хямд байгаа юм чинь.

      Монгол явахдаа ДС орж дэлгүүр хэсээд явмаар юм билээ.

      Delete
  4. hooh goe coffee 3dollar yumuu hyamdhan goe yumaa mongold bol naadah chin 8500 bdiishdee. Mocha Latte eder ayaga ni 8000-8500 bdiin. hyamdhan bgaa deer ni goe uuj l bai l daa

    ReplyDelete
    Replies
    1. Хөөх тийм үү. Би үнэтэй гэж бодоод байсан чинь хямд байжээ. Сая 2 хоног уугаагүй тэссээн.

      Монголд очвол ууж чадахгүйн байнаа ккккккккккккккккккккк

      Delete