Ва ха ха ха за яг үнэндээ бол янгуучлаагүй л дээ. Үнэхээр болсон юмаа.
Би чинь сургууль төгсөөд л хөдөө 5 жил ажиллаад шууд ирсий ш дээ. Хөдөө нутагт их сонин содон юм болноо.
Тэгэхээр 2006 байна уу 2007 онд өвдлөө. Ханиад энэ тэр хүрэх чинь юу ч биш ш дээ.
Ууц, нуруу, бөөр за тэгээд дээш доошоо туулгаад л мажийх нь ээ. Юу болох гээд байгаан бүү мэд.
Тэр өдөр ажилаа дуусгаж чаддаггүй ээ. Эмнэлэг орлоо, үзүүллээ хэвт гэж байна.
Шинжилгээ энэ тэр авлаа. Улаанбаатар уруу явах хэрэгтэй. Яаралтай гэлээ.
Хот уруу хүртэл авч явна гэхээр чинь айчихаж байгаа юм чинь. Ээж, ах, дүү нар хөдөө.
Онгоцоор явах ёстой гэлээ. Байдаггүй ээ онгоц нь 2 ч билүү 3 ч хоногийн дараа ирнэ гэнэ. Тэр хүртэл хүлээвэл би нь мажийх юм байхоо.
Машинаар явья гэтэл эмнэлэгийн бараа далдраагүй байхад умаа хум болно гэсэн байх шүү ва ха ха ха ха.
Дээш, доошоо гүйлгээл ерөөсөө тэнд 00 тэврээл хэвтэж байдаг. Босч явж чадахгүй. 4 хөллөөд мөлхөж явнаа. Байнгын дусал залгаастай.
Тэгсэн тэгээд явж байтал ангийн залуу харчихжээ. Тэгээд ангийнхандаа хэлсэн байлгүй. Найзууд залгаж эхэллээ. Нөгөө муу ТБ чинь эмнэлэгт 4 хөллөөд өнөө маргаашгүй юм шиг явж байна гэж яриа байлгүй.
Эхлээд гүрийлээ. Өвчинг эдгээнэ, анагаана гээд сүүлдээ нөгөө онгоцонд нь суудал байхгүй гээд бууж өглөө.
Ээж ярьлаа. Арай ч хэлж чадсангүй ээ.
Нагац эгч ярьлаа. Хэллээ. Би ер нь мажийх юм шиг байна. Үүнээс цааш тэсэхгүй нь л гэлээ.
Нагац эгч сандарлаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга уруу залгаад тэр хүүхэд эмчлээтэх гэж загналаа.
Маргааш нь онгоц ирлээ. Онгоцонд 4 хөллөж ороод хамгийн арын суудалд хэвтээд өгсөн. Онгоц буух суухад суугаагаараа байх ёстой гээд байдаг. Би юун суух хажууд нэг залуу байсан түүнийг түшээд ойчоод өгсөн.
Хоёр цаг 10 минут нисэхэд тэр залуугийн царайг ч харж чадалгүй, баярлалаа ч гэж хэлж чадалгүй буусан хүн дээ.
Хотод буунгуут миний дотно гэж болох найз нөхөд, нагац ах эгч нар бүгдээрээ сандарчихсан зогсож байсан. Их л сүрийг үзүүлсэн байгаа биз.
Эмч найз хүүхний буянаар хурдан үзүүлж 7 хоног хэвтээд, эдгэрээд гарсан даа.
Өвдөнө гэдэг хэцүү. Эрүүл байх бол жаргал юмаа гэж.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
ee tgd yu chin tegej aimaar uvdsiin, bas l olon honog guriisen bna shu
ReplyDeleteБөөр өвдөөд. Дээрээс нь говьд жин цохиулна гэдэг анагаах ухааны бус говь нутгийн сүрхий өвчин тусаад.
DeleteГовийн хүн байж лойсон гэдэг нь. Барагтай хүнийг сар хэвтүүлдэг өвчин байгаа юм. Халуун хүйтний харшил.
аймрын айн .. аймар л өвдсөн байна ..
ReplyDeleteсүрийг үзүүлэх юу байхбэ үхчүүл бүүр лайшт