Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 9 October 2012

Маскгүй

Блогоо маскгүй ...дын бил үү гэсэн чинь ва ха ха ха ха ха.

МУГЖ, Алаг нүдэн Одноо маскгүй яриа гээд балалжийнаа. Өөрөө ч уйлаад, нэвтрүүлэгт орж байгаа хүнээ ч уйлуулаад, үзэгчидээ ч бас уйлуулаад.

Элдэв янзын хаалт, хашилтгүйгээр ярихаар хүний амьдрал бас өрөвдмөөр, биширмээр зүйл гарч ирдэг байлгүй дээ.

Масктай хүнтэй нээх ярьж чаддаггүй, 2-3 үг солид зөрчихдөг гэж гавьяат маань дурсана лээ.

Ингээд бодсон чинь масктай хүн байж болно. Харьцаж болно. Харин маскных нь ард юу байгааг мэдсээр байтал учиргүй канкараад байвал тэгээд жинхэнэ зөрөөд явнаа гэж.

Маск байх ёстой газар, орчиндоо байх нь зөв байх.

Тэгээд блогоо масктай юу маскгүй юу гээд  харлаа л даа. Масктай ч бичлэг байна маскгүй сайхан бичлэгнүүд бас байна байна. Залуу байжээ гэж.

Тэгээд яахав дээ энэ хүүхэн бас жаал маск зүүх энэ тэрийг сурч байгаа юм байлгүй. Аан гэхдээ би ер нь маскгүй хүн ш дээ. Түс тас, А, Б.

Мянга масктай бичих гээд хүн нь дээш нь өргөе зохиолч нь доош нь татая сараачигч нь маскгүй байхаар тэгээд дундуураа л явж байгаа бололтой.

Миша шиг 100 хувь маскгүй бичмээр л байна. Тэгсэн чинь түрүү сард миний блог дотор хэн явж байсан гээчээ. Ээ бурхан минь ээ. Худлаа хэлээгүй л бол үнэн сонин хүн явж байсан гээл бод. Яриад байсан юм нь тэр хүн яг мөн байсан.

Хэн байсан бэ?

12 comments:

  1. маскгүй нээрээ блог гаргадын билүү... айн

    ReplyDelete
    Replies
    1. Хүн үнэн юманд л дуртай ш дээ тийм биз дээ

      Delete
  2. ter odnoo-giin show yamar nerteim be hoo? netees haij uzdegiimuu

    ReplyDelete
    Replies
    1. Odnoo's Talk Show-Youtube дээр байгаа. 7 хоногт нэг гардаг гэсэн байхаа. Найруулагч нь Б.Чингүүн тэгэхээр UBS-ээр гардаг байх.

      Delete
  3. Replies
    1. Сайхан ярьж байна лээ тээн.

      Жишээ нь: Асуулт: Хэдэн эрчүүдтэй амраглав
      Хариулт: Өө хангалттай

      Delete
  4. Bi chini maskgui l bichdii shdee, :)

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн. Хааяа маск зүүх бас хэрэгтэй байнаа хө хэ хэ хэ.

      Delete
  5. хэн ийн бээ, би уул нь блогыг чинь овоо л ухсан хүндээ, ямар хүнийг хэлээд байгааг мэдэхгүй байна гэхээр муу л байна даа

    ReplyDelete
    Replies
    1. Тэр хүн сээгий үлдээгээгүй байхаа. Чаталсан юм байна.

      Delete