Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 13 September 2012

Хоёр

Номыг нэг удаа уншлаа. Хоёр удаа уншлаа. Гурван удаа унших уу.

Ном уншихдаа уралдаанд орж байгаа аятай аймаар хурдан гялс, манас уншаад дуусгадаг байлаа ш дээ.

Kindle-д маань Монгол ном олдохгүй болохоор Англи хэл дээр ном уншинаа. Манан будан хөшилдөөд гэдэг шиг л юм болно шүү дээ.

Манан дундуур явсаар байгаад л дуусж байгаа юм. Ойрд манангаас жаахан гарах санаатай хоёр дахин уншаад байгаа. Будангаас бууж уулан дээр буух шинжтэй байна.

За гурван удаа уншиж арай барахгүй юм байна. Цаг хугацаа алга. Түүнтэй  уралдаж байна.

Орондоо ороод түрийлгээ хараад ном уншина гэж бодоод ч хэрэг алга. Элэг дэлүү юм хамаг юм хөшөөд тэгээд хажуугаараа, гэдэргээ бол би угаасаа удахгүй.

Уг нь орондоо хэвтэж ном унших их муу гэсий ш дээ. Энэ бүргэд шиг хурц хараагаа мөнхөд хадгалахсан даа яая даа байз.




6 comments:

  1. юу гэсэн үгийн бэ ФДФ ээр өчнөөн монгол ном байгаашдээ тэрийг татаад өөрөө суулгаад уншилдаа

    ReplyDelete
    Replies
    1. Kindle дээр шууд ордоггүй байхгүй юу даа. Тэгээд ч цахим тооцоолуураас аль болох холдож ажиллах санаа оноо хайдаг юмаа.

      Delete
  2. аая аймар загнасан хахаха

    ReplyDelete
    Replies
    1. Хэдий насандаа хийсэн үйлийн үр вэ энэ чинь одоо ва ха ха ха ха

      Delete
  3. sain haival net deer tsuungui mn nom bii uneguigeer utga zohioliin ba busad.

    ReplyDelete
    Replies
    1. Цахим тооцоолуургүйгээр ном унших арга л хайж байгаа нь тэр.

      Delete