Цасан нурангинаас болж Кюбэкийн нэг эмч олддоггүй ээ. Найдлага багасч байна гэнэ.
Нэрий нь хүртэл хэлэхэд ур, ухаан шаардмаар хайрхан минь юун олон хүний амийг аваад одчиховоо.
Муу бол хойд талын хар овоохой гэдэг шиг Хятад улс Төвдийн талаас авиралт хийх зөвшөөрөл өгөөгүйгээс болж нэг газар олон баг бөөгнөрснөөс боллоо гэж зарим эх сурвалж үзжээ.
Анх Канадын 2 хүн сураггүй байснаас өчигдөр нэг хүн нь олдоод одоогоор Кюбэкийн нэг эмч (эр) олдоггүй ээ хөөрхий минь.
Бүтэн сайн өдрийн өглөө гэдэг чинь 3 хоночихлоо. Одоо ч бараг амьд байх найдлаггүй байхаа л гээд байна.
Ууланд авирах гэж ч биш хандивын сан энэ тэр босгох гэж явсан хүн юм гэнэ. Хөөрхий дөө.
Цасан нуранги боллоо гэнгүүт, Монгол хүн юм болохоороо юун түрүүнд Хайрханыг аргадах, сүү өргөх энэ тэр гээд үйл хэрэг хийдэг болоосой гэж бодов.
Даанч энэ гадныханд тийм заншил байх биш.
Гэсэн хэдий ч бас хайрхан уул гэдэг чинь догшин савдагтай, гарах хүн гэж байна, гарахгүй хүн гэж байна. Бас л учир жанцантай даа.
Ялангуяа эмэгтэй хүн бол нээх тийм өндөр орой, толгод дээр гарахын хэрэггүй гэж бас өвгөчүүл их захьдаг байсан юм шүү.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment