Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 3 September 2012

Хайсан бүхнээ эндээс

Ойрдоо нэтээс үнэгүй ном, сурах бичиг хайгаад баахан харайлгалаа.

Та бүхэнд хэрэгтэй байж магад хэмээн хэдэн холбоос энд дурдая. Бөөс, хуурс байхгүйг нь би сайн мэдэхгүй шүү. Тиймээс өөрсдөө урьдчилж сайн шалгаарай хэмээн хүсэх байна.

За тэгээд та нарт гого холбоос байвал бас надад уламжлаарай. Баярлалаа.

Нэг эндээс баахан ном олсоон. Гэхдээ сурах бичиг тал уруугаа юмуу даа. Гэхдээ юм юм байна лээ. Би бүр инээд алдаад хуулж аваад байлаа шүү дээ.

Хоёр эндээс бол баахан Англи хэл дээр сурах бичиг олж авсаан. Тэрэнд, энэнд гээд хуулаад л байлаа.

Гурав энийг өмнө нь дурдаж байсан санагдаж байна. Гэхдээ бас дахин тольлуулья.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment