Kipling гээд л ам нээвэл ярьж байдаг даа. Тэгээд яахав хавар ДС-д явж байхдаа энэ том чемоданыг авсан юмаа.
Хар болчих гээдээ |
Тэрийгээ хүүхэд шиг өлгийддөг гээд л бодчих. Яагаад вэ гэхээр энэ чемоданаа ачаанд өгнө, аймар төрөл арилжаад гараад ирнэ шүү дээ.
Тэгээд одо гялгар уутаар өлгийдлөө, даавуугаар ороолоо. Нэг л санаанд хүрэхгүй юмаа.
Тэгэхээр нь ийм юм хийгээд сууж байна. Тэр том чемоданыг битүү ороохоор бодож нэхнэ гэхээр их хол байгаа биз.
Үгүй ээ. Нэг сумаар хоёр туулай буудна. Солонгосын нэг савангийн дуурь үзээд байгаа. Өдөрт заавал хоёр анги үзнэ. Тэгэхгүй бол эднийхээр орой дэссэрт идээгүй юм шиг, манайхаар бол гутлаа тайлаагүй унтсан юм шиг санагддаг юм.
Тэгээд ханугаа үзэж байхдаа нэхэж гарна. Нүд цахим тооцоолуур дээр, хоёр гар утас, зүүн дээр ухаан санаа Монголд.
За тэгээд өчигдөр эхэлсэн. Энэ утас хүрнэ байх. 52 ангитай кино дуусахад бас нэхээд дуусах шинжтэй байна. Дуусахаараа үзүүлнээ.
хэхэ эгч гуай ажил хийхгүй дэмий юм хийгээд л цаг нөхцөөгөөд л байгаамаадаа .. эсвэл нөгөө ажил нь амарчихсан юмуу
ReplyDeleteАжиллана, амарна бүгдийг амжуулж байна. Аан худлаа маамаа ....
DeleteХүн бүрт нэг ийм цаг хугацаа ирдэг юм байна шүү дээ. Нэг л өдөр миний хэлсэн үг бодогдоно байх, хэ хэ хэ.
юмтай байхын зовлоон гэж, үнэтэй юм авах хэцүү байх хэцүү шүү...
ReplyDeleteХямдралаар авсан юм. Гол нь одоо хайрлаад байгаам уу яагаад байгаам тиймэрхүү юм. Бас үнэн юмаа. Юмтай байх нэг хэцүү, юмгүй байх бас нэг хэцүү гэж, хэ хэ хэ.
DeleteМуухай баярхуу :P
ReplyDeleteНэхэж мэхээд, өөрийгөө хажуугаар нь сурталчилж байхад ханд манд ойлго л доо энэ тэр...
Deletechmdanii uut neheed nemer bna uu? 1 nisees uragchihaad l buj irne shuu dee huuheed.
ReplyDeleteСанаа зовж байгаад баярлалаа. Гадуур нь гялгар энэ тэрээр өнгөлөх ч юмуу юм бодож л байна. Дуусахаар нь учир олдох биз.
Delete