Байж байгааг нь ээ тэврэх юмсан |
Ойрд хий юм хараад байгаа. Харах харахдаа юу харж байна гэж бодно ва ха ха ха ха.
Дээр 07 сард, Гайхмаараа хө гээд дуу сонсоод алхаж явлаа. Гэнэт тэгсэн гудам хөндлөн нэг алаг тарлан үнээ гараад ирдийн.
Бүр гайхчиж байгаам чинь. Гайхахын хажуугаар баярлаад хурдан хурдан алхлаа. Үнээн дээр очих гээд.
Нэлээд дөхөж яваад хартал нэг цагаан машин зогсож байдаг байгаа. Тэгээд яахав дээ зүрх мүрх нээх сонин болсон. Яах ч аргагүй алаг тарлан саалиндаа ирж байгаа юм шиг харагдсан юм даа.
Тэгээд байж байтал уржигдар бас л алхаж явлаа. Хорвоод намар ирдэгийг мартсан хонгор хүүгээ уучлаач ээжээ энэ тэр гээд дуу сонсоод аньсагаа цанатуулаал явлаа.
Тэгсэн өмнө нэг цагаан ямаа гараад ирдийн. Үүе л дээ өөлгий дөө май май гээл ойртож явтал бишээ нэг нохой явж байдгын.
Бас аягүй сонин болчиж байгаам чинь.
Би бол нээх мундаг хоньчин байгаагүй. Харин багадаа бол сайн хургачин байсан. Та нарыг цэцэрлэгт каш идээд унтаж байхад чинь би хурганы зах дээр исгэрч явлаа.
Мэдээ ороол нүдээ нээсэн чинь хурганы зах дээр хэвтэж байгаам чинь ва ха ха ха ха ха ха.
Сургуульд ортолоо хурга, ишигнээс салаагүй ш дээ. Тэгээд хөөрхий хий юм харахаараа хэдэн хонь, ямаа, тэмээ, үхэр адуугаа андуурч харахаас өөр яалтай билээ дээ.
Мэдээ ороол нүдээ нээсэн чинь хурганы зах дээр хэвтэж байгаам чинь ва ха ха ха ха ха ха.
ReplyDeletebi bas endees hahah
За тэгээд юу хий харж байна даа. Эсвэл ганц надад тохиолдоод байна уу ккккккк.
Delete