Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 22 September 2012

Үе тэнгийхэн

Хүн болгон үе тэнгийнхэнээрээ бахархаж, тэднээсээ баяр баясалыг олж авдаг байх.

Манай эмээ бодохдоо: Ээ бид ч мөн сайхан цагт төрсөн улс шүү дээ. Элдэв олон янзын юм байхгүй, байгаагаараа л байдаг сайхан сайхан. Пунцаг өвгөн, Даариймээ эмээ гээл бодож гарна.

Манай ээж бодохдоо: За бид ч бас ч гэж нэг нээх их шинэ эринээс хоцорчихгүй, бас нээх түрүүлчихгүй яг дунд нь гарч ирж таарчээ. Даваа, Гармаа гээд л үе тэнгийнхэнээ боддог байлгүй.

Би бодохдоо: Манай үеийнхэн ч азтай шүү. Юмыг их зөв эхэлж байхад төрж, амьдралын хар барааныг үзсэн гэдэг ч юмуу. Нөгөө Нямка, Баяраа гээд л бодож гарна шүү дээ.

Манай дүү бодохдоо: Дээр үеийн элдэв асуудалгүй бүх юм бэлэн манай үеийнхэн үнэхээр азтай юмаа. Гэрэл, Сувд гээл ургуулан бодно.

Ингээд бодохоор үе тэнгийнхэн бүгд нэг хэмнэлд буцалж байгаа нь их сайхан юм. Жишээ нь: Одоо манай үеийнхэн бүгд аав, ээж болж байна. Ярьдаг, хөөрдөг сэдэв өөр болж. Уулзаж учирдаг газар ч өөр болж.

Цаг цагаараа байхгүй бас сайхан юмаа. Дандаа залуугаараа байвал муухай байх байлгүй дээ. Ганцаарханаа сондгойроод л.

Хөгширсөн ч гэсэн нөгөө хэд маань бас л эмээ өвөө болсон байна. Мөн л тэр аз, жаргалаа хуваалцана гэхээр ай даа сайхан юм.

Надад хааяаа бараан ч гэх юмуу сониуч ч гэх юмуу бодол харван орж ирнээ. Тэр юу вэ гэхээр үгүй тэр манай дээд ангийн тэр үгүй мөн сайхан охин байж билээ. Одоо хөгширч байгаа болов уу. Залуугаараа үлдчүүл яанаа гээш ва ха ха ха ха ха.

Хөгширөхгүй үлдчихвэл үе тэнгийн аз жаргал амсахгүй ганцаараа сондгойроод муухай юм.

Хүн бүхний үе тэнгийнхэн, төрсөн нутагийн адил үнэ цэнэтэй байдаг байх.

2 comments:

  1. bydnii ue chine odoo zah zeel, tohiroltsoonii delguur, kartiin baraa gedegeeree ih ontslog bailaa sh dee hahah

    ReplyDelete
    Replies
    1. Тийн ш дээ тэрүүгээрээ одоо бас л нэг том туршлага судалсаны дайтай гэж хэлж болох юмаа тээн.

      Тэр үеийн хатсан яблоко нэг хилэндээ гөөмөн их ирдэг байж билээ. Идээд л байна идээд л байна дуусахгүй хэ хэ хэ.

      Delete