Алив сайхан хоолыг ходоодноосоо бүү харамла
Хэрэггүй гашуун дарсыг бүү уу
Хэн нэгнийг архинд бүү уруу тат
Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ
Аль болох хурдан архинаас гарахад нь тусал
Амжиж эрт босвол өглөөний цайгаа заавал ууж бай
Ахиад зав гарвал бусаддаа цайг нь бэлдэж өг
Ачийг чинь тэд оройн хоолоор хариулаг
Ганц хоёр сайн витамин байвал
Гарцаагүй тэрнийг нь олж ууж бай
Боломжынхоо хэрээр жимс, ногоо идэж бай
Борц, махнаасаа хааяа татгалзаж бай
Чамд ирсэн вируст сэтгэлээр бүү уна
Түүнээс ч илүү хүнд өвчин ирж болно
Алаг хорвоод хүн бүхэн эрүүл энх төрдөг болохоор
Аав ээжийн ариун хайранд өсдөг болохоор
Амьддаа элэгээ л хайрла хүмүүсээ
Аль болох өөх, тосноос татгалзаж сур
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дайрдаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, элэгээ хайрла цаашлаад эрүүл мэндээ бод!
Тэмээчин Бүсгүй
Кюбэк муж
2012-09-14
ккккк. 10 сарын 1-с угаасаа онцгой татвар 30%-р нэмэгдэж байна. Хүссэн хүсээгүй элэгийг чинь төрөөс харж үзэж байна.
ReplyDeleteЮу вэ юун татвар бэ яаж байгаан бэ тэгж яриагүй биз дээ. Яг юун дээр онцгойрох татвар юм бэ. Татварын хэлтэсээс асуугаад өгөөч
Delete25%-с дээш хатуулагтай архи болон тамхины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гарсан бөлгөө. Энд архи болон тамхины үнэ хөөрсөн бөлгөө.
ReplyDeleteЗөв л байна ш дээ. Архи тамхиар яахав дээ. Архи тамхинаас гарах цаг болсоон болсон.
Delete