Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 8 September 2012

Сэтгэл зүй


Тамирчин хүний сэтгэл зүйг өчигдөрийн US Open Tennis 2012, эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтоос харлаа.

M.Sharapova эхлээд гайгүй хожиж явсанаа тоглолтын дунд  үеэс гэнэт сонин болчихсон. Яасан бүү мэд.

Гаргаж чадахаа байгаад сүүлдээ бүр сээтэк давуулж чадахаа байсан. Ракетаа цохиж мохиод, бас жаахан урамгүй байсан.

Би бодохдоо ялна, дийлнэ гээл нэлээд сайн эрчтэй, нэг удаа алдсан ч муу үг хэлэлгүйгээр сайн, сайханыг бодож байвал болох болов уу гэж санадаг юм.

Гэхдээ би ямар тийм мундаг тэмцээн, уралдаанд орж, сэтгэл зүйгээ шалгаж байсан биш. Ярихад мэдээж амар байх байлгүй дээ.

Гэтэл эсрэг талын тоглогч Болгарын V.Azarenka зүгээр л тэнд ТООМСОГ шиг дүүхэлзээд байгаа юм чинь. Ганц хоёр алдах, хожихыг бол тоож байгаа шинжгүй. Реакци өгөхгүй ёстой дүүхэлзэнэ дээ дүүхэлзэнэ дээ хө.

Бүр нэг өнгө ороод гаарч өгч байгаам чинь. M.Sharapova-ийн сэтгэл зүй унангуут V.Azarenka бол цохиод цохиод явчихсан.

Маргааш V.Azarenka, S.Williams-тай тоглоно. Хожчихоосой билээ. S.Williams ч бас л аймаар байна лээ шүү. Өчигдөр тэр хагас шигшээд Италийн хүүхэнийг өлүүхэн хожсон доо.

Үгүй тэр энэ хүүхнүүдийн найз залуу эсвэл нөхөрүүд нь өчигдөр найз охидуудынхаа тоглолтыг үзээгүй юм байх даа.

Өнөөдөр чинь A.Murray T. Berdych нарын найз хүүхнүүд ирчихсэн. Байж байгаад л найз хүүхэнүүдийг нь харуулаад байна лээ ш дээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment