Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 9 September 2012

Хичээлийн хөтөлбөр


Одооны 10 жилийн хичээлийн хөтөлбөр их өөр болжээ тийм үү.

Манай ахын хүүхэд 5 дугаар ангид орно, Англи хэл үзнэ гээд ноднингоос хойш надад ном захиад байсан юм.

За тэгээд хичээлийн шинэ жил эхлээд нэг долоо хонов. Би өчигдэр утас цохиж за үсэг үзсэн үү гэсэн чинь Үгүй гэхийн.

Өө нөгөө Англи хэл орохгүй юм уу гэсэн чинь орж байгаа гэхийн.

Тэгээд үсэг эхэлж үзээгүй юм уу гэсэн чинь дөрөвдүгээр улиралд үсэг үзнэ гэсэн гэж авдын.

Би бүр гайхчиж байгаам чинь. Тэгээд юу үзэж байгаан гэсэн чинь ойр зуурын үг, мэндчилгээ үзэж байгаа гэнэ.

Боловсролын мэргэжилтэн шиг бүлтрээд яахав. Гэхдээ гадаад хэл сурна гэдэг миний бодлоор үсэгээ зөв дуудахаас эхлэнэ үү гэхээс мэндчилгээний үг эхэлж үздэггүй байлтай.

Ялангуяа тавдугаар ангийн хүүхдүүд үсэгээ мэдэхгүйгээр үгийг буруу дуудаж зуршил болох магадлал маш өндөр.

Түүнчлэн Англи хэлний авиа зүй асуудал ихтэй учир үсэг, авиа зүй мэдэхгүйгээр буруу дуудаж сурах, цаашлаад энэ алдаагаа засахад хүнд болж ирнэ.

Манайхан Монгол хэлэн дундуураа гадаадаар ярих их дуртай байдаг бөгөөд энэ нь эргээд авиа зүйн талаасаа нийгэмд мөн тухайн хүндээ сөрөг нөлөө үзүүлдэг гэж би боддог.

Юмыг эхнээс нь зөв бөгөөд оновчтой эхэлвээс амжилтанд хүрэх ажгуу.

4 comments:

  1. Одооны хэл сурдаг арга өөр болсон шдээ хө. Үсэг мүсгээ сүүлд нь л сурдагийн. Эхлээд ойр зуурын хэллэг мэндчилгээ эхэлж сурна. Тэгэж байгаад зам зууртаа үсгээ нүдлээд уншиж сураад явчихдаг юм дөө. манай охины сургууль бол бүр сонин аргаар заадагийн. Огт бичиг үсэг мэдэхгүй хүүхдэд номыг нь бариулаад сидиг нь сонсгоод багш нь тэр үгнүүдийг нь дагуулж заагаад л байгаан, хэсэг хугацааны дараа хүүхэд тэр номон дээр байгаа бүх үгийг уншиж чаддаг болчихсон байдаг юм билээ. хамгийн гол нь хүүхэд тэгээд сураад л байх юм сурах сурахдаа бүр сайн сураад байдаг шүү.
    Өөрөө анх франц хэл заалгаж байснаа санаж байгаа бол эхний хичээл дээр үсэг үзсэн ч гэсэн заавал мэндчилгээ ойр зуурын үг хэллэгүүд заалгасан л байгаа. Сайн бодоод үзээрэй тийм л байгаа. Энд манай сургуулийн хэлний хичээл дээр жапан хэл ч гэсэн огт үсэг мүсэг үзээ ч үгүй. явцын дунд тэгээд цээжлээд яаж уншиж муншдагийг нь сурчихсан шд.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тэгжээ хө.

      Франц хэлийг эхнээс нь сурах гэсэн чинь надаас шалгалт аваад дараагийн шат уруу шилжүүлчихсэн кккккккккк.

      Энд хүрээд мэдэж авлаа.

      Delete
  2. Harin ch zuv ym bish uu, Shuud useg zaaj eniig tegj duudna, teriig tegj duudna gej onol shig ym zaaj huuhdiig uidaaj bsnaas shuud sonsgood, oir zuuriin ug tseejluuleed yawbal hamaagui sain surah bolwuu. ENd ch bas English-g tegj zaagd baina lee. Ohindoo bas tegj zaana gej bodood baigaa shdee.

    ReplyDelete
    Replies
    1. Надад нэг л буруу санагдаад байгаа юм. Нүд, биеээрээ үзэж байж л мэдэрдэг байх даа. Мэдэрнэ дээ нэг өдөр.

      Delete