Ойрд алтан цагаа урсган үзэж байгаа драма юу вэ гэвэл New Tales of Gisaeng.
Амьдралын алдаа, оноо, сайн муу, хайр дурлал, харуусал, хардалт гээд бүх зүйлийг харуулахыг зорьжээ.
Нээрээ нэг ийм юм байдаг шүү гэж шүүрс алдмаар.
Хоолны олон төрлийн жортой ард түмэн шүү. Шүлсээ гоожуулаал суулаа.
Зөөлөн нь хатуугаа гэдэгийг харуулахыг их зорьжээ. Хаа газар ийм хууль үйлчилдэг бололтой.
Хамгийн хачирхалтай нь одоо хүртэл залуучууд нь зохимол болзоонд яваад байдаг юм уу гэж бодмоор.
Тэгсэн хэрнээ заяаны ханий сонгох хэрэгтэй гэсэн санаа харуулах гээд байгаа ч юм шиг.
Гол дүрийн залуугийн тухайд хэлэх үг алга нээрээ.
Яагаад ийм хөөрхөн байдгын бүү мэдээ бүү мэд.
Киноныхоо дүр дээр бол бараг алдаагүй, 100 хувь залуу юм биш үү.
Зүүдэлж энэ тэр баллаж байнаа.
Хамгийн хөөрхөн нь Baek Ok Dam.
Аймаар хөөрхөн дүүгийн дүрд тоглоноо |
keke haanaiihin kino yum we?
ReplyDeleteХангүг хану хө. Гэхдээ бусад савангийн дуурийг бодвол хол илүү илүү санагдасан.
Delete