Энэ нутагт арьс өнгөөр ялгаварладаг нь үнэн. Би зөндөө адал явдалтай учирсан нь үнэн.
Тэглээ гээд би гутраагүй. Эд нарт ч буруу өгөөгүй.
Би уйлж, дэрвэж, дэгэж, годогнож, гандаж, унжиж, улайж, уурсаж, уцаарлаж гүйгээгүй.
Эд нар намайг гуйж биш би өөрөө хүсэлтээрээ ирсэн болохоор би энд тэнд гомдоллоод байхыг хүсдэггүй.
Хаа газар нутаг нугийн үзэл байж л байдаг шүү дээ.
За тэгсэн чинь дээр би Монриал орохдоо Со хүүхэнтэй уулзаад нөгөө Монгол бараашигны амттай алимны дарс уугаад ам халаад илүү, дутуу юм ярьж орхижээ.
Амьхандаа нөгөө нэг хэдэн ялгаварлагдасанаа ярьсан юм. Монриал хот Кюбэкийн нутаг боловч яг одоо миний байгаа газар бол Монриалаас тэс өөр.
Жинхэнэ нутгийн Кюбэкүүд гэсэн үг. Монриал бол шал өөр.
Тэгээд яахав дээ. Минйи жаахан ам халаад баахан ярихгүй юу. Үнэндээ 100 грамм дарс л уусан байх.
Дараагийн удаа үнэрлээд согтчихьё яршиг зүгээр ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Тэгсэн чинь Со хүүхэн дэлхийгээр нэг тарааж байнаа. Дурсамжын дэвтэр дээрээ манай Монгол найз хүүхэн гэж ирээд л ёстой намайг чинь од болгож байна.
Нөгөө франц хэлний ангийнхан бүр хүүя, хаая алив чи зүгээр үү энэ тэр гээд цахим шуудан илгээгээстэй.
Эквадорын нэг охин их л санаа зовж зурвас илгээж. Санаа зовсондоо юу эсвэл өөр юмандаа юу гэж...
Тэгсэнээ өчигдөр нэг холбоос явуулсанаа энэ дээр болсон явдалаа бич гэнээ. Би юу бичихийн.
Өөрөө айлд ирчээл айлын өө сэвийг гайхна гэж юу байхав. Эрүүл, саруул, хичээл, ном, ажил төрөлтэй энэ айлд өчнөөн сайхан л амьдарч байна.
Гунганаж, туниад байх сонирхол, хүсэл алга. Миний өмнөөс Со хүүхэн сайн гунганаж байна даа. Эд нарыг чинь хүний өмнөөс гунганадаг гэж яаж мэдхэв дээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Korea humuus neg tiimerhuu zantai, hunii yarisaniig tsuurai shig shn dawtaad yawchihdag ym. Bitgii heleerei gej heleed ch nemergui shdee. hehe.
ReplyDeleteХарин тиймээ цуурай юмаа. Дараа л амаа хамхиж явья даа. Гэхдээ олон нийтийн сүлжээн дээр бичээд байхдаа яахав дээ.
DeleteШууд тулаас наад со хүүхэнтэйгээ, яаасан муухай өөдгүй найзгүй гахай вэ ккк
ReplyDeleteКкккк хүний өмнөөс юм хэлж чадахаа байсооон. Юун тулж мулах кккк. Ингээд л орхиё хэ хэ хэ.
DeleteNeg talaar tegj delgesen n sain nutgiinhan chochrol avch tsaanaa bolovsrono. Ugaasaa tsagaachidiin orond muusain evrop garaltnuud azi humuusiig yanz bureer eldevleh n buruu gajuu getel duugui baih n het davraasan asuudal. Jishee n anglid ovoo tsagaachidiig gaduurhsan asuudluudad suuliin uyed mash neelttei bolj shuud huuliin zarga shuuh boldog bolchij neg Mongol masteriin oyutan emegtei surguulia hurtel shuuhed ogson medee heden jiliin omno garsan. Ooroo ch gesen kanadad hailt hiigeed daraa bolohgui etgeeduudiig shuuhed oghod bolohgui geh gazargui.
ReplyDeleteGehdee medeej bodoltoi hyanamgai baih.
Хэ хэ хэ.
DeleteСургуулиа шүүхэд өгөх хүртэл асуудал болно гэдэг чинь их л хэцүү байж дээ хөөрхий.
Хүн гадуурхдаг хүмүүс тарьсан ургацаа миний тусламжгүйгээр хураачих байлгүй. Би тэр тал дээр санаа зовохгүй байгаа.