Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 2 September 2012

Чадсан

Өнөөдөр усанд хөвлөө, сэллээ, шумбалаа.

Ингээд нэг юм хальт, мулт сэлж сурдым байна. За одоо байз бодъё. Бараг л алдаг оног 1 жил сэлэх сургалтанд явсан юм байна.





Уг нь үүнийг урдаа бариад сэлдэг байсан чинь өнөөдөр үүнийгээ хаяаал шууд сэлсэн. Тийм нэг сайхан мэдрэмж төрсөнийг нуух юун. 

Өөртөө итгэдэггүй ээ. Өөрийгөө ус уруу шидлээ. Хөвлөө. Нөгөө чулуу шиг доошоо пүлх гээд унаад өгдөг цаг ард хоцорчээ. 

Гэхдээ одоо хөл доор хүрэх газар ингэж сайхан шумбаж, сэлж байна. Харин хөл хүрэхгүй газар яаж сэлэх юм бүү мэд. Түүнийг дараа үзнэ.

Доор нэг цагираг тавьчихаад түүний доогуур гар гээд. Шумбаж байгаа нь тэр юм гэнэ. Эхлээд айгаад байсан чинь сүүлдээ сурчихсан. Юм л бол доошоо давхиж орчоод байсан чинь одоо болноо гээд хашгирсы ш дээ ккккккк. 

Ингээд үргэлж урагшаа! Намайг дагаад сэл залуусаа!

2 comments:

  1. ooo yaasan mundag yum bee. bi hezee tiim bolnoo :(

    ReplyDelete
  2. Баярлалаа. Давтаад л байвал дороо тийм болчихноо хө. Амжилт.

    ReplyDelete