Нохой, муур 2 их сонин байнаа.
Дээр алхаж явсан чинь гэнэт нэг муур гараад ирсэн. Нүүр өгвөл дагаал, бөгс өгвөл ард хоцорчоол байсан юм.
Тэгсэн хэд хоногийн дараа дахиад л намайг дагаад яваад байдгын. Би муур харахаар үс арзайдгын. Нээх хүйтэн амьтан шиг санагдаад байдаг юм.
Гэтэл нөгөө муур чинь алга болсон муур байжээ. Олсон хүнд шагналтай энэ тэр гээд манай шуудангийн тэнд зар байна лээ.
Өнөөдөр харин нөгөө халуун амьтан, нохой гуай ёстой янз үзлээ дээ. Намайг санаагүй ч санасан гэж хэлээч энэ тэр гээл дуу сонсоод алхаж явлаа л даа.
Нэг замын уулзвар дээр ирээл баруун тийшээ эргэх үү, чигээрээ юу гээл алцагнаж алцагнаж байгаад баруун тийшээ эргээд жаахан алхтал нэг айлын нохой учиргүй хуцаад байна.
Тоохгүй байсан чинь бүр аймаар ойртож ирээд, шороо самраад, хойд 2 хөл дээрээ босож энэ тэр аймаар даажигнадаг гэжий ш дээ.
Би ч ёстой аймаар хашгирсан. Тэгтэл зогслоо. Намайг хөдөлвөл л хуцаж, шороо самраад болдоггүй. Мод шиг баахан зогслоо.
Уйдав бололтой буцаад эргэхээр нь баруун хөлөө урагш нь тавьсан чинь дахиад хуцаад ирдийн. Зүрх зогсох гэж байгаам чинь дахиал зогсоод байлаа. Хүн амьтан тэрүүгээр өнгөрдөггүй ээ. Эд нарын нохой хаздаггүй байх гэж бодсон хэрнээ аминдаа хайртай юм болхоороо хөдөлж чаддаггүй ээ.
15 орчим минутын дараа удсан ч үгүй нэг залуу гүйгээд гараад ирлээ. Дөхөөд ирэхээр нь энэ нохой жаахан аюултай байна гэсэн чинь тийм үү гэснээ өнгөрөөд явчихдаг гэнээ.
Нөгөө нохой чинь яагаа ч үгүй ш дээ. Тэр залуу уруу хуцаа ч үгүй. Би тэр хооронд нь дөрвөн настай халиун шиг хэд үсрээд алга болж амжлаа.
Дахиад тэр айлын урдуур алхахгүй ээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
иж минээ, бүүр төсөөлчихлөө байна, аймрым
ReplyDeleteБи нээх том биетэйм байж бага байхад нохойноос айгаад хүн лүү авирч байснаа саначихлаа
Том шар нохой байсан. Би бага байхдаа бүр жинхэнээсээ урдаг нохойнд хазуулаад унаж байсан. Хоолойнд сорви байдаг байсан. Харин сорви нь арилчихсан.
DeleteТэгээд урдаг нохой зүрхэнд орчихсон.