Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 17 September 2012

Намартай ирсэн бодол

Намарыг алгасаад өвөлийг хүлээгээд байгаа ч юм шиг.

Зун дуусаагүй байхад намар ахыг шууд ялгасаад өвөл агааг хүлээгээд байгаа хүн ч юм шиг. Хүн сэтгэлийн амьтан гэдэгт зуун хувь итгэдэггүй хүн байвал гараа бас хөлтэйгөө өргөнө үү. Би итгүүлээд өгөмз.

Юм бүхэн цаг хугацаа, хэмжээ, урсгалтай байдаг байлгүй дээ. Надад ирэх болоогүй зүйлийг хэт их хүлээж мөрөөдөөд байдаг ч юм шиг. Цаг хугацаа гэдэг аугаа зүйлээс суралцаж ханахгүй бололтой.

Гаднаас нь харвал байдаг л нэг хөдөөний эмэгтэй. Дотороо бол дээгүүр нисч, дээд тэнгэрээр зүүдэлж яваа хүүхэн юмаа.

Намар бид хоёр муудаж байгаагүй ч намар заримдаа сэвшээ салхиараа хацарыг минь илбээд сэрүүн зүүд шиг амьдарлыг мэдрүүлж өгөх шиг болдог юм. Хийсээд байгаа навч нь надаар наадаад ч байгаа юм шиг, нараар наадаад ч байгаа юм шиг. Таах аргагүй юмаа.

Цэцэг шиг бага насандаа утга, уянгыг нь дэндүү мэдэрч, ойлгож сурсан дууг маань Extacy гэдэг хамтлаг дуулжээ.

Арай ахмад эмэгтэй жишээ нь Ардын жүжигчин А.Долгор дуулсан бол нэвширтэл мэлмэрэх байж.


2 comments:

  1. Намар ч тусаж байгаа нартайгаа адилхан сайхан улирал даа. Энэ жил харин нар багатай бороо ихтэй сэрүүхэн намар болж байна, энд.

    ReplyDelete
    Replies
    1. Энд өнөөдрөөс эхлэн хэд хоног борооших шинжтэй.

      Delete