Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Monday, 10 September 2012
Нийллэг
Орчин үеийн нийллэг ямар болсон бол доо.
Ирэх онд Их Сургуулийн ангийн 10 жилийн дараах уулзалт болох гээд байна, хэ хэ хэ. Манай ангийнханы надаас хүсч байгаа юм нь бүгдийг нэг дор цуглуулах.
Бүгдээрээ ирж чадвал идэж, уух, наргиж цэнгэх бол асуудалгүй гэж байгаа юм байна.
За одоо дэлхийгээр тарсан хүмүүсийг яаж цуглуулдаг юм байгаа юм. Ид шид гэж байдаг бол тэр л байх.
Дээрээс нь орчин үеийн нийллэг ямар болдог болсон талаар бас судлах хэрэгтэй байна.
Ийш тийш явна гэж байхгүй. Учир нь энэ жил манай ангийн охид 60 хувь нь төрсөн болоод төрөх гэж байгаа.
Өчигдөр ангийн нэг охин маань ихэр хүүхэд төрүүлсэн. Төрж мөрдөггүй гадаадаар тэнэсэн гурван хүүхэн байнаа байна. Би толгой цохичихсон явж байгаа.
За тэгээд их сургуулийнхан олон жилийн дараа уулзахаараа ямар арга хэмжээ зохиовол сэтгэлд хоногшдогыг хэлж өгөөрэй хүмүүс мину.
Subscribe to:
Post Comments (Atom)
дажгүй юм банйашт.. манайхан гэхдээ юу байхуудээ .. нилээн коликтивтэй байсын .. тэгсэн чинь хүүхдүүдэд дарагдаад сүүлдээ коликтивгүй л харагдаад банйадаа
ReplyDeleteХарин тиймээ. Түүнийг чинь зохицуул гээд байгаа юм. Зохицуулна даа, арга олно доо.
Delete