Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 27 September 2012

Охидуудад

Гоё юм ярьж өгьеөө чихээ наашаа. Романчик залуу...


Романчик залуу хөөрхөн охин гуйлаа. Үерхлээ.

Удсан ч үгүй хүү эцэг эхийгээ зөвшөөрөхгүйг мэдээд саллаа. Гэтэл сэтгэл нь нөгөө охинд хэвээрээ.

Охин баахан уйлсны эцэст, шийдээд залууг мартахаар боллоо. Залуу баахан таних, мэдэхгүй охидуудтай болзсон ч, анхны охиныг заяаны хань маань мөн байна гээд эргэж ирлээ.

Охин ярваймой. Залуу араас нь гүйлээ. Гүйлээ. Тэмээний хорголон чинээ алмаазан бөгж авчирч гуйлаа. Охин бөгжий нь шидмой.

Залуу бүх сайхан үгээрээ гуйчлалт гуйж, баахан амлалт авлаа. Хоолы нь хийж өглөө. Хувцасы нь угааалаа. Гутлы нь тосоллоо. Шалы нь угаалаа.

Охин гүрийсэн хэвээр.

Охин дахиж эрчүүдээр тоглуулахгүй гээд өөр хүнтэй суухаар боллоо.

Залуу хэчнээн гуйсан ч охин шийд гаргаснаа зарлав. Залуу хуримыг нүдэрээ харчаад охиныг мартана гэж өөртөө амлав.

Хурим боллоо. Дууслаа... Оройн ажиллагаа эхлэх боллоо. Гэнэт хөөрхий залуу орж ирээд нөгөө суусан залууг нь нөгөө булан уруу нам шидээд, охиныхөө хөлд нь сөгдөөд уйлаад гуйж гараваа.

Би чамгүй байж чадахгүй нь, би бүх хүслийг чинь биелүүлье. Ганцхан надтай гэрлээч гээд өвдөг сөгдөн гуйлаа. Уйллаа, нус нулимсандаа хутгалдлаа.

Хуриманд оролцсон эргэн тойрны хүмүүс гэхдээ зөвхөн хүүхнүүд нь нэвширтэл уйллаа.

Би хүртэл цахимныхаа ард уйлж, романчик залууг өрөвдлөө. Би бол дотроо аль тэр гутал, мутал тосолж байхад нь суухгүй бол би суучий гээл үглэж суулаа. 

2 comments:

  1. тэгээд тайлал нь юу гэсэн үгийн бэ ... хэхэ киномуу хаашайн

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ тайлал нь их олон юм байгаа.

      Заяаны хань гээл эхлэнэ шүү дээ.

      Delete