Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 24 September 2012

Хомойл

Адууны хомойл чинь их ид шидтэй гэж байна.

Нутгаас гарахдаа өвөлжөөн дээрээсээ хэдэн чулуу авч ирсан юм. Хүн хүн янз янзаар хэлдэг л юм билээ. Өөрийн бодол өөртөө зөв гээд хадгалж л байгаа.

Гэхдээ дараа Монгол явахдаа буцааж өвөлжөөн дээрээ тавьнаа.

Тэгсэн найз хүүхэн өчигдөр утсаар баахан лекц уншаадаа. Намайг дараа ирэхдээ нутгийнхаа уулнаас адууны хомойл авч яваарай гэсэн.

Тэнгэрлэг амьтан юм болохоороо хомойл нь хүнийг муу үйл бүхнээс сэргийлж байдаг их сайн, эерэг энергитэй гэнэ.

Түүгээр ч барахгүй айлууд авдран дээрээ хомойл залдаг болсон юм байх. Мэдээж бүгдээрээ байна гэж юу байхав.

Яагаад юм надад нэг л дотно санагдаад байгаа юм. Яахав дээ цагаан дарь эхийн домог шиг болж болно ш дээ тээн.

7 comments:

  1. Ямартай ч бясаатай айлд үйрүүлээд ханаа дагуулаад тавьчихад нөхдүүд үргээл явчдийн. Оюутан байхдаа туршиж үзэж байсан.

    ReplyDelete
    Replies
    1. За тэгвэл амьдрал дээр ид шидээ харуулсан эд байх нь дээ. Үгүй угаасаа түлээ болгож ид шидий нь ашигладаг ш дээ нээрээ.

      Би өөрөө итгэчихээр тас гээд л явчихна байх.

      Delete
  2. Хэдэн жил билээ дээ 70 билүү болсон хөх хомоол 300 гаруй нян бактерийг устгадаг юм байна гэдгийг Японы эрдэмтэд тогтоосон байна гээд нэг бичсэн байсныг уншсан юм байна. Элдэв муу үнэр танар, вируус бактерийг устгахаас гадна үхээрийн бузар дэвийг хүртэл арилгадаг юм гэсэн шд. Ганц хомоол ч биш аргал энэ тэр ер нь иймэрхүү талын ач холбогдол ихтэйм шиг байна лээ. Тиймдээ ч монголчууд аль эрт үеэсээ оршуулганы үеэр аргалын утаагаар утдаг шүү дээ. Манай өвөг дээдэс гайхалтай хүмүүс байсым шиг байгаамаа.

    Жич манай нутагт хомоол гэж ярьж бичдэг шд. Говийхон хомойл гэдэг юм уу?

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ биширч, шүтэж дундрашгүй сайхан юмаа. Зөв зөв.

      Би харин мэддэггүй ээ. Цэвэлийн толиос харах гээд залхуураад л ингээд биччихсэн юм.

      Одоо нэг хараатхая.
      Хомоол гэдэг юм байнаа.

      Delete
  3. Aduunii homooliig sain medehgui yamarch baisan argaliig tuleed yalaa urgeehgeed hodoo zuuhan deer tavisang n unerleheer arts hujinees saihan unertej baisan.

    ReplyDelete
    Replies
    1. Түлээнийхээ чанарын хувьд хомоол аргалыг гүйцэхгүй л дээ. Дүрс гээд л дуусна.

      Харин сайн тал нь амархан асна.

      Хийморьтой мал юм болохоор бас хомоол нь сайн байж магадгүй ээ.

      Delete
  4. Цагтаа аргал олдохгүй цагт хомоол түүдэг л байлөө

    ReplyDelete