Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 18 September 2012

Юу бодогдож байна вэ?


Бага байх үеийн за биш юмаа, өсвөр насанд хүрч байх үед олноо түгж байсан сайхан дуунууд дахин дуулагдаад энд би эгээтэй л арван наймтдаа буцчихсан сууж байна.

Шинэхэн тааны хамар цоргисон зуны адаг, намарын эхэн сар.

Үүрийн цолмон гарангуут тарган хээрээ унаад, уурга даялан, адуугаа хураан яваа адуучин залуу.

Нөгөө талд үүрийн гэгээ цайхтай уралдан өрмөө авч, хусмаа хусан, тогоогоо нэрж буй урт гэзэгтэй саальчин бүсгүй.

Саахалт айлын залуус гүү сааж, унага ивэлгэх далимаар хайрын харц шидэлцсэн. Намрын дунд сард болзоо тавьсан халуухай хайр дурлал.

Гүүний үрс гаргах найран дээр Хар дэлийн хар нүдэн бүсгүй аяны хундага барьж гэр дүүрэн цангинатал аялах сайхан аялгуу.

Эрийн цээнд хүрсэн залуус эхнэр, заяаны ханиа сэмхэн харж, хайж яваа цаг.

 Хөдөөний тийм нэг тогтуун, намуун, цагаан, цайлган, цагаан идээ шингэсэн амьдрал үнэртмой.


Энэ дууны үгэн дээр Завсар орсон хоёр сэтгэлийг Загасны цавуугаар наалтай биш дээ гээд... Би бодохдоо загасны цавуу гэж нэг сайн цавуу байх нь дээ, ямар цавуу болохоор дуунд хүртэл ордог юм бэ, олж үзэх юмсан гэж боддог байж билээ.

Гэтэл загасны цавуу биш Наалдан Пад гэдэг цавуу гарч ирсэн шүү дээ. Нээрээ загасны цавуу гэж байдаг юм болов уу.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment