Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 11 September 2012

Гайхшрал

Зарим юмыг гайхаад гайхаад учирыг нь олохгүй юмоо. Гэхдээ бичихгүй гээд яахав дээ.

Эмэгтэй А: Цахим захидал явуулсан авсан уу
Эмэгтэй Б: Үгүй ш дэ, явуулсан юм уу
Эмэгтэй А: Явуулсан ш дээ, хариу бичээрэй

Хэд хоногийн дараа:

Эмэгтэй Б: Манай нөхөр миний цахим уруу ороод...
Эмэгтэй А: Юу гэнээ айн, шууд газар дээрээ унаж байгаан.

Би ерөөсөө ойлгохгүй байна. Эхнэр, нөхөр болсон гээд заавал одоо бүх юмаа мэдэлцэж байх ёстой юм уу хаашаа юм бэ.

Чи надад хайртай бол цахим хаягныхаа нууц үгийг өг. Аая л даа хайртай байлгүй яадаг юм бэ ав л даа.

Би бол хайртай гэхдээ өгөхгүй уучлаарай. Сална гэж байсан ч өгөхгүй гэж хэлнэ.

Нууц мууц байг л дээ. Яадаг юм бэ. Сэтгэл, зүрх, бие, орон зайгаараа холбогдлоо. Үр хүүхэд төрүүллээ. Болоо юм биш үү.

Эмэгтэй хүн чинь нууцлаг байх тусмаа ганган, дэгжин байх болно. Алхам тутамын зүйлийг нь мэдэх тусмаа эмэгтэйдээ сонирхол буурна. Үгүй юм уу.

Тэгээд одоо улсын мөрдөн байцаах газартай холбогдож байж эмэгтэй А-тай яриад байгаа юм уу яагаад байгаа юм.

Эмэгтэйнхээ цахим хаягны захиа, занааг уншсанаар яг ямар мэдрэмж төрдөг юм бол доо.

Эрэгтэйд жаахан өөр шинж тэмдэг энэ тэр байна уу үгүй юу ва ха ха ха ха.

4 comments:

  1. Яг үнэн, нууц байг л гэж боддог

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Хүн болгон адилгүй ээ гэж тээн.

      Delete
  2. яг үнэн .. нууц нуууцаараа л байга .. нууц амраг ч гэсэн нууцаараа л байг

    ReplyDelete
    Replies
    1. За ёстой нууц амрагийн тухайд би ёстой юм хэлж чадахгүй. Би дэмждэггүй.

      Delete