Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Sunday, 29 April 2012
Годгор охины дурлал
Манай муу годгор охин өрмийн нэг залууд дурлаад сүйд майд наана чинь.
Тэр нэг нармийсан юм нь манай энэнийг тоож байгаа шинж алга. Манай энэ л араас нь гүйгээд байхын.
Уг нь албан ёсоор үерхэж байгаан гэнэ. Тэгсэн тэр нь 14 хоног ажиллаад 7 хоног амардаг манай годгор 7-7 байдаг.
Тэгээд тэр нь хуваариа хөдөлгөнөө гонж. Манай энэ л суная, ажиллая хувиараа тааруулья гээд байхын. Ай даа нээрээ хар юмны араас гүйгээд юу ч олж долоогоо билээ.
Дөнгөж 21 настай муусайн залуучуудыг араасаа гүйлгэдэг нас байхад араас нь гүйгээл байхын.
Нөгөөх нь одоо амарч байгаан. Тэгсэн өчигдөр утсаа унтраагаад алга болчихсон гэнэ. Манай годгор тэгсэн нөгөө залуугийн ажилын хүүхнээс асуусан байвал яахав.
Үгүй энэ чинь одоо хувь, хувьсгал гэдэг чинь юу билээ дээ. Тэгсэн өглөө нөгөө тэдний ажилын хүүхэн манай годгороос асууж байна.
- Яасан цаадахтайгаа холбогдоо юу
- Холбогдсоон, мод уруу орчихсон байсан гэсэн " Нөгөөх нь хэдэн шар айраг аваад найзуудтайгаа модон дунд зуслан дээрээ наргиал, баахан хүүхнүүдтэй л явж байгаа ш дээ, ойлгомжтой"
-Өө тийм үү
-Годгор жаахан дурамжхан байсан. Би тэгмээр байхад тэгсэн энэ тэр гээд л байна лээ.
Эрчүүдийн зүрхийг булаанаа гэдэг чинь арай өөр юм байдаг байхаа.
Даанч өчигдөр орой манай годгор коридороор тас тас хөхрөөл нэг залуутай яриад байсын.
Нөгөөх нь утсаа хаагаад алга болсон. Годгор шарандаа өөр залуутай уулзаад, албаар хүнд мэдэгдэх гээд тачигнатал хөхрөөд аальгүйтээд байсан байна ш дээ.
Маргааш шал өөр залуу дагачихсан явж байж мэднэ шүү дээ.
Би энэ годгортой хайр дурлал ярих байтугай, илүү дутуу юм бүр ярьдаг ч үгүй. Нас тогтоогүй, хаана л бол хаана юу л гэж юу ярихаас наашгүй жаахан хөнгөхөн гэх үү дээ.
Тэгсэн дээр надаас Монголдоо найз залуу байгаа юу гэж асуусий ш дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
hehe ..hair durlaliin asuudal ch bas ih emzeghen yumdaa
ReplyDeleteЭнэ муу годгорыг эмэгтэйнх нь үүднээс өрөвдхийн. Залуу юмаа. Болсон болоогүй юм туулж байж л ойлгох байлгүй дээ тээн.
DeleteСонийн, муу сайн харчуулыг араасаа умралдуулж байснаас умарч үзээгүйл юм байна даг. Харин муу хань дээрээ хаа хаанаа л умарсан байх даа ккк
ReplyDeleteХарин тиймээ хө. Сайхан хайр сайхан л гээд байна шүү дээ хө.
DeleteХаа сайгүй л тийм годгорууд байштэ хө, цагтаа биднүүсийг харсан эгээ нар муусайн годгорууд үхсэн баасны дурлал гэж толгой сэгсэрч явсан, бас яваа л байхдаа ккк
ReplyDeleteТэгсэн байхдаа хө. Бас ч даруухан явжээ биднууд тийм үү
DeleteДаруухан явсаар үхэх шиг байна хэхэ. Манай 7 настай дүү лаг хайрын захиа бичиж байгаа цаана чинь ккк
ReplyDeleteОдооны хүүхдүүд чинь ирээдүйтэйгээ хөл зэрэгцээд ч байгаам шиг, сүүлдээд ч байгаам шиг
DeleteЭнэ хүүхдүүд чинь хэддүгээр зуунд яваад байгаан бүү мэд
ReplyDelete