Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 18 April 2012

Монгол чинь Пэру-тай хиллэдэг тээн


Нэг минут нь 60 долларын хөлстэй нисдэг тэрэг
Өглөөний цайгаа уучаад хатаалга уруу алхах гэж байлаа.

Нэг хүн намайг чиглээд, намс намс алхаад малис малис инээгээд ирлээ.

-Нэг асуулт асуучих уу?
-Асуу асуу
-Чи хаанахын иргэн бэ?
-Монгол
-Тийм байхаа. Би яг тэгж бодсын. Индиан бол биш гэж мэдээд байсын. Би Монголыг жаахан мэднэ.
-Өө тийм үү.
-Юрта-д амьдардаг, нүүдэлчин ард түмэн, өвөл маш хүйтэн, зун их халуун байдаг гэсэн.
-Өө тийн сайхан нутаг шүү дээ.
-Би Монголын тухай зөндөө нэвтрүүлэг үзэж байсан. Их сайхан орон шиг санагдсан.
-Та очиж үзээрэй. Үнэхээр бишрэх болно.
-За тэгнээ /Бид хоёр салаа замын уулзвар дээр хүрээд ирэв/
-За өдрөө сайхан өнгөрүүлээрэй.
-Байз байз, Монгол чинь Пэрутай хилэлдэг мөн биз дээ.
-Пээ биш шүү дээ. Хятад, Орос хоёртой хилэлдэг ш дээ.
-Өө тийм бил үү.

Овоо ш дээ бас ийм хүн байдгаа гэээд бодцон явжийсан чинь сүүлийн хариултан дээр унаад тэгээд би ч цагтаа яараад яваад өгсөн.

Монгол соёл, урлаг, ёс заншилыг сүртэй их дэлгэрүүлж, таниулдаггүй юмаа гэхэд ядаж нэг Монгол гэдэг чинь тийм улс байдгым шүү дээ гээд жаахан мэдрэмж өгөх юмсан.

Ядаж ажилынхандаа мэдрүүлчихвэл эд маань ар гэрийнхэн, найз нөхөддөө гээд гинжин урвал үүснэ шүү дээ.

Тэгж бодоод би чинь энэ жилийн Зул сарын баяраар Монгол бүжиг бүжиглээд, ард нь Монголын тухай клип гаргана гээд төлөвлөөд, Монгол уруу бүжигийн хувцас захисан. 

Би мэргэжилийн бүжигчины хажууд юу гүйцхэв. Гэхдээ бодоод байсан чинь Тоорцог бүжигийг цэцэрлэгтээ бүжиглээд, Монгол бүсгүйг 8 жилдээ бүжиглэж байжээ.

Тэгсэн дээр ерөөсөө Толин Хул бүжигийг бүжиглэе гэж бодоод үзтэл пээ бурхан минь. Юун энэ дал мал чинь шууд мөгөөрөс болох шинжтэй байна лээ ш дээ.

Толин Хул бүжиг чинь дувт биелгээ юм байна лээ. Дал мөр бол мөгөөрөс л болхым байх. Би бол арай барахгүй санагдсан. Монгол Бүсгүйгээ л сайхан толилуулвал барав шүү дээ.

4 comments:

  1. Хаха чи минь миний дэргэд бол ч бөөн цул авъяас хэхэ. Би нь цагтаа урлагийн чиглэлийн сургууль төгссөн гэхэд вальснаас бусдад паг болсон шүү ккк

    ReplyDelete
  2. MRowan мину, юуных нь авьяас байхав дээ хө. Яг үнэндээ бол би чинь авьяастайм уу гэхээр авььасгүйм шиг авьяасгүйм уу гэхээр авьяастайм шиг тийм нэг сонин ш дээ ккккк.

    ReplyDelete
  3. Харин Монголын тухай овоо мэдэж байснаа манай найз Лаос охин юу гэж балайрсан гээч. "Монгол чинь европод байдаг европ улс тээ?" гэж авдаг юм. уур хүрээд "тийм тийм би шаргал үстэй цэнхэр нүдтэй европ байгаа биз дээ" гэсэн чинь амаа дараад "соорий" гэж хөхөрч ойчоод хахаха.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ хѳ, тийм юмс зѳндѳѳ байхынмаа. Энэ хавьд ч Монгол гэж тусгаар тогтоносон улс байдаг гэж мэддэг хүнийг л барьж аваад үнсчихмээр байнаа.

      Delete