Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 17 April 2012

Гэрээсээ гархаараа



Гэрээсээ гарахаар хүн бүрт янз янзийн шинж тэмдэг илэдрдэг гэж байгаа.


Жишээлэх юм бол, нойргүйдэх, ойр ойрхон бие засах, хөлд хий орох, бие хөнгөрөх, эсвэл хүндрэх цаашилбал айлын хөнжил эвтэй, эвгүй байх, айлын орны гудас зузаан зөөлөн байх, гангарааны ганц гутал нь хөл барих, унаж яваа унаа гэр рүүгээ тэмүүлэх...гэх мэтээр нэрлээд байвал дуусахгүй нь ээ.
Тэгэхээр би ерөөсөө өөрөө гэрээс гарахаар ямар шинж тэмдэг илэрдэгээ сайхан бичээтхий. Ичиж, айж, санаа зовох юм ердөөсөө алга. Байгаагаараа байх шиг сайхан юм хаана байна.
Тэмээчин бүсгүй нь гэрээсээ гархаараа ..................ва ха ха ха ха жаахан ичингүйрэн бадайрчийнаа. Би байна ш дээ гэрээсээ гарвал ХОВДОГ болдиймаа ва ха ха ха ха ха ха.
Айлын хоол, ундыг ховх ховх сороол сороол, түмпэнгий нь долоогоол энэ тэр ва ха ха ха ха. Айлын хоол амттай гэдэг үг чинь надад зориулсан үг ч юм шиг.
Гэртээ бол ээж гуйгаад гуйгаад хоод идэхгүй ш дээ. Болчлоо гээл суугаад байна. Хүүшээ идээчээ идээч гээл ээж гуйгаал, Надад идэх хүсэл ерөөсөө төрөхгүй. Мөнхийн цатгалан.
Тэгээл айлд очих юм бол байдгаараа өлсөөл өлсөөл, айлын тавагийг аймаар сайн ажиглий ш дээ. Яг тэр хавьцаа байгаа тэр боорцог эсвэл ааруулыг авчхымсан гээл бодоол бодоол яавал бусад ааруул ээзгийг нураахгүй авах вэ гээл бодсоороо байгаал таарж байгаам чинь.
За тэгээд бууз ирвэл эхлээд хэдийг идэх вэ дараа нь хэдийг идэх вэ, эзэн нь гарах болов уу гарсан хойно нь нэгийг авч болох болов уу гээл бөөн тактик боловсруулж байгаам чинь.
Уг нь  ходоод бол аягүй эдийн засагч байгаа биз дээ. Гэртээ сайн идээд айлд иддэггүй бол амар байхгүй юу. Тэгэхгүй бол энэ нөгөө тэдний охин аймаар ховдог гээд ярьсан байна лээ  ш дээ цаагуур чинь ва ха ха ха ха ха.
Ингээд төрцийм чинь би яахын бэ. Хоолыг чинь идэх гэж хийгээ биз дээ. Ид гээд над уруу дөхүүлээ биз дээ. Идий л даа ва ха ха ха ха.
За тэгсэн энд бол нэг айлын хоолыг би идээд идээд барахгүй ш дээ. Тэр бол манай нөгөө Солонгос найз хүүхэнийх.Хойд Америкийн таваг аяга гэж кострул шиг юм байгаам чинь. Тэгсэн тэдний хоолны таваг энэ тэр бол зүгээр л гүүний айраг уудаг том хул гээл бодчих. Цайны аяга энэ тэр нь шууд 2 литрийн бидон л гэсэн үг.
Тэгээл манай найз хүүхэн очихоор нөгөө том хуландаа дүүрэн хоол, 2 литрийн бидондоо дүүрэн цай хийгээл өгнө. Идээд идээд, уугаад уугаад барахгүй ш дээ. Мань хүн бол дуусгаж л орхино. Би наана нь яаж ч хичээгэээд талаас цааш явахгүй ш дээ.
Гэх мэт бусад айлуудын таваг тэднийх шиг байдаг бол ХОВДОГ гэсэн нэр авахгүй байхгүй юу кккк. За тэгээд ирээдүйд танайд очихоор энэ бээгийг санаарай.

11 comments:

  1. Би лав гэрээсээ гараад явах замдаа яаж ийгээд нарлуу харж байгаад найтааж авдаг. Тэгээд энэ асуудал амжилттай бол цаадах үйл жамаараа гэж....

    ReplyDelete
  2. Хүн санаа мину, айн яадаг гэнээ, найтаачуул ажил амжилттай гэсэн үг үү. Шалгалт өгөх гээд гэрээсээ гарлаа. Найтаалаа, онц авлаа. Мөн үү хэ хэ хэ

    ReplyDelete
  3. За бараг л. Миний нууц шүү. Хүнд битгий хэлээрэй :P

    ReplyDelete
  4. Хүн санаа мину, наад аргаа зааж өг. Би онц авмаар байна ккккккккккккккккк

    ReplyDelete
  5. Нартай сайн найзал. Бас загасны ордонд төрсөн байх хэрэгтэй :P

    ReplyDelete
  6. Загасны ордонд төрөөгүй байна. Найдваргүй юу кккккккккккк

    ReplyDelete
  7. Найдлага тасрахгүй ээ. Надаар засал хийлгэ.

    ReplyDelete
  8. Алсын зайнаас хийнэ биз дээ.

    ReplyDelete
  9. Тэгнээ тэгнэ. Асуудалгүй шдэ

    ReplyDelete
  10. За та 2 минь заслаа хийлцээд алга болчихвуу яаав, ккк
    Ерөөсөө бодож байгаагүйн байнаа. Гэрээс гарахдаа нээрээ яаадым бол, ккк

    ReplyDelete
  11. Хүн санаа мину, тэгж байгаад засал хийлгэнээ.

    Бөбөг мину, би харин саяхан л энэ шинж тэмдэгээ мэдэрсий ш дээ. Тийм сонин ккккккк.Аль хар нялхаасаа л гэрээсээ хол амьдарч эхэлчээд.

    ReplyDelete