Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Thursday, 12 April 2012
Явах уу
Эрхий хуруугаа гозойлгож зам дээр зогсох л дөхжийн даа.
Өглөө маркшэйдэр хүүхний машинд дайгдаж онгоцны буудал дээр ирлээ. Хөөрхий минь гэрээс ирж авсан. Энэ хүүхэн надад их сайн даанч би зайгаа бариад байдаг юм. Учир нь бид хоёрын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхол зөрөөд байдаг юм.
Энэ маань тамхи татна, пиво ууна, эрчүүдтэй нийлж бла бла бла. Би чинь их мөрөн дөлгөөн учир номын сан орно, спортоор хичээллэнэ гээд тэнгэр газар шиг 2 амьтан.
Тэгсэн өглөө манай хүүхэн 20 минут тутамд тамхи татаал, цонхоо онгойлгоол, аймаар рок дуу тавиал би бол цонхоо паг хаагаастай, сайхан уянгалаг Монгол дуу тавиал, толгой энэ тэр хөдлөөл үнэн сайхан явдаг байжээ.
Өнгөрсөн хойно нь сайн хүн байжээ гэж ярьдаг шиг эвдэрсэн хойно нь муу машинаа санаж байна ш дээ. Ай даа сайхан амьтан байжээ.
За тэгээд өчигдөр орой ажилынхаа цахилгаанчин, механик гээд хэчнээн л төрлийн хүнээр үзүүллээ. Цахилгаандаа биш, механиктаа биш болох нь тогтоогдсон. Монриал уруу нэг Монгол ах уруу хүртэл утасдаж асуулаа ш дээ.
Холбож энэ тэр алингий нь алдуулсаан өчигдөр. Тэгсэн цахилгаанчин залуугийн найз нь машиныг чинь 100 доллараар авий гэж авдийн. Оноший нь тогтоож байж болий л гэлээ.
Тэгсэн дэлгүүрийн гадаа хонуулах юм бол цагдаа торгоно. Чирүүлж гэрийнхээ гадаа авчир гэнээ. Чирүүлэх гээд нэг газар уруу утасдсан чинь 120 доллар гэнээ. Цагдаагаар торгуулвал лав 120 доллароос хэд дахин болдог гэнэ.
Тэгээл бараг шөнөжин машинаа чирүүлж авчирахыг хүлээлээ. Байдаггүй ээ өглөө ирээгүй л байсан. Цагдаа нь торгосон уу яасан бүү мэдээ одоо. Өчигдөр тэр залууд 100 доллараар өгчихдөг ч байж уу дээ гээл бодлоо.
Өглөө зүгээр буцахдаа яаж гэр рүүгээ харих тухай бодоол бушуухан нэг хүнд дайгдана гээд захиалга өгөөл орхисон. Унаагүй байх чинь золигийн лүд байна ш дээ. Хэд хоног байгаль орчинд л ээлтэй юм даа.
За тэгээд таван төгрөгөө хурааж Их Тэнгэрийн аманд ерөнхийлөгч шиг биш юмаа гэхэд Бооёо шиг хаус бариулж сууя гэж бодож байсан таван төгрөгөө үрж нэг унаа авч унахгүй бол болохгүй нь ээ. Хямдхан тэгээд шинэ л юм авахаас. Ганган энэ тэр нь ёстой пад алгаа. Хөл дүүжилж л байвал болоо.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment