Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 1 May 2012

Хэний төлөө ажил хийдэг вэ?


Аз жаргалтай байх, авдар дүүрэн мөнгөтэй болох, анд нөхөдтэй болох, нийгмийн амьдралд оролцох...гэх мэт дурсаж баршгүй олон шалтгаан байдаг байх.
Би ингэж боддын. Сүүлд бүр их бодох болсон.
Хүнийг хэн хүн болгоод байна вэ гэвэл нэгдүгээрт гэр бүлийн хүмүүжил түүний өөрийн гэсэн суурь нь цаашаа тухайн ажиллаж буй албан газарын хэвэнд цутгагдсанаар хүн бий болж байна.
Зарим хүмүүс анзаардаг байх. Ямар үйл ажиллагаа явуулдаг албан газарт ажиллах вэ гэдэг бол маш чухал сонголт.
Талхны үйлдвэрт ажиллаж байгаа хүн, төмрийн үйлдвэрт ажиллаж байгаа хүний хооронд маш их ялгаа байдаг. Түүнийг бид харж чаддаггүй ч байж магадгүй.
Энэ ялгаа бол баян хоосон, өндөр цалин, хангамжын ялгаа биш. Тийм нэг чимээгүй ирэх өөрчлөлт, мэдрэмж.
Үүнийг би тайлбарлах гээд үзье. Нэг байгууллагад 5 жил хамт ажилласан 5 залуу 6 дахь жилээс өөр өөр ажилд орлоо гэж үзэхэд 8 дахь жилдээ тэд эргээд 5 жил хамт ажилласн шигээ нэг цэг дээр ирж чадах уу?
Тэгэхээр тэр хүмүүсийг хэн өөрчилж байна вэ. Яагаад сэтгэл санаа нэгдэхгүй байна вэ? Энэ бол тухайн байгууллагын ажилын чиг, хандлага, зорилго зорилт юм.
Одоо тэгвэл хүмүүс хэрхэн яаж ажил хийдэг талаар ярья.
Хүн хүний ажил хийдэг арга барил өөр өөр байдаг. Зарим хэсэг нь өгсөн ажилыг л хийдэг байхад, зарим нь санаачлагаараа ажилаа хийдэг.
Нэг хэсэг нь даргын нүүрэн дээр ажил хийдэг байхад нөгөө хэсэг нь дарга байхгүй хойгуур ажилаа хийдэг.
Манай энэ дарга яаж ажил хийж байгаа нь намайг яг савааж унагах гээд байна. Дэвүүр байна уу?
Бид хоёр нээх сүртэй байгууллагын хүн, техникийн нөөц гээд бүхий л мэдээллийг нэг цэгээс харж болхоор тийм сүртэй том цаас бүтэн өдөржин плоттэр дээр хэвэлсийн.
Нөгөөхөө миний өрөөнд, чиний өрөөнд зүүе гээл баахан нэрэлхэв. Тэгсэн за за чи өрөөндөө зүү гэнээ. Нөгөөхөө өрөөндөө зүүчээд зогсож байсан чинь маргааш том даргыг ирэхээр үзүүлнэ гэж авдын ва ха ха ха.
Нээрээ юу яах гэж байгаан гэсэн чинь хийсэн юмаа үзүүлье гэнээ. Маргааш нь боллоо, том дарга ирлээ. Нөгөө цаасаа үзүүлхээр боллоо. Би 00 орлоо гээд гараад явцан ва ха ха ха.
Хүний хийгээгүй юмыг хийчихсэн биш дээ би шууд нүүр улайгаал алга болж алга болж ирлээ. Яадын дарга хийсан болж харагдана биз.
Тэгсэн дахиад намайг нэг журам бич гэлээ. Англи, франц хэл дээр сайхан зохиол бичлээ. Заслаа, хүнээр уншууллаа.
За одоо ажилчиддаа танилцуулна гэхийн байх гэсэн чинь том даргадаа л явуулна гэж авдын ва ха ха ха.
Гэх мэтээр өдөр хоногийн өнгөрөөж байна. Мань хүн эхний 14 хоног нэлээд өөр байсан чинь саяхан нэг бангадуулаад юм л бол дарга гэж гүйгээд болхоо байлаа.
Би бол энэ муу сайн уурхайчдын төлөө хоёр гараа хоёр хөлтэйгөө өргөж зогсдог хүн.
Гэхдээ хүн бүрт яах гэж ажил хийдэг нь өөр өөр шалтгаантай байж магадгүй. Үгүй ч байж магадгүй.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment