Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 2 April 2012

Саахалт айлын салаа гэзэгтэй охин

Даваа гарагийн хоол
Эгч хүүхэнийг оюутан болсон байх үед нэг удаагийнхаа амралтаар хөдөө ирсэн чинь манайх шинэ саахалт айлтай болчихсон байлаа
.




Саахалт маань хүү, охин хоёртой охин нь урт салаа гэзэгтэй, жирвийсэн хөмсөг, жимсэн улаан хацартай надаас 10 дүү охин байлаа.


Ээжийгээ дуурайсан эгэлгүй сайхан төрх, гоо үзэсгэлэн нь эрт дээр үеийн эхнэр хатадын хойд дүр гэлтэй.

Саахалт айлын санаа нэг гэгчээр Цагаан сараар хамгийн түрүүнд саахалтындаа очиж, элдэв төрлийн идээ ундаагаар дайлуулж, саахалт айлуудын санаа нийлэн, хүнгэр хүнгэр ярьж, хүд хүд хийн бараашиг залгилж, хүндэт зочин нь болдог байснаа дурсахад арвин юмаа.

Цаг хугацаа урсан одож нэг мэдсэн би Канад явах болсон байлаа. Тэр үеэр л байх. Ээж надад саахалт айлын охин танай сургуульд элсэж орсон гэнэ гэж хэлж байсан санагдана. Түүнээс хойш 4 жил өнгөрч саахалт айлын салаа гэзэгтэй охин их сургуулиа баклавар мөн ээж гэсэн алдартай төгссөн сураг өчигдөрхөн сонслоо.

Яагаа д ч юм тархинд надаас хэд дүү хүн яахаараа хүүхэд гаргачихдаг билээ гэж харван орж ирлээ. Үүний учир нь би гэдэг хүн саахалт айлынхаа охиныг нөгөөх л салаа гэзэгтэйгээр нь зүйрлэж төсөөлөөд байгаатай холбоотой боллоо.

Эр өсч эсгий сунадагын үлгэрээр эмэгтэй хүн хацар тэнийж хадамд гарсан байлаа. Боожгойгоо унжуулсан бижигхэн маамуу тэвэрчихсэн зурагийг нь харж өчигдөржингөө баясаж суулаа.

Яагаад ч юм саахалт айлын маань охин манай сургуулийг төгссөн нь бид хоёрын холбогдох хувь заяа ч юм шиг санагдах юм даа.



0 сэтгэгдэлтэй:

Post a Comment