Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 28 April 2012

Хүүхнүүд минь гаргаад бай


Залуу сайхан байх энэ тэр чинь энэ олон янзын үнэтэй тосны ашиг биш гэж байна ш дээ.
Тэгэхээр ерөөсөө хүүхэд л гаргаад байхад Орифлэмтэй, Орифлэмгүй залуужина гэж байна.

Тэгэхээр ерөөсөө хүүхэд л гаргаад байхад Орифлэмтэй, Орифлэмгүй залуужина гэж байна.

Эрчүүд одоо яаж залуужихын бүү мэд. Өөрсдөө учираа олно биз.
Цаана чинь манай 8 жил, их сургуулийнхан зүгээр үржиж төлжиж байна. Ихэр хүү л гэнэ, ихэр охин  л гэнэ. Ямар мундаг хүмүүс ингээд ихэрлээд байдаг юм бэ. Би ихэрлэнэ гээд дугаар авсан мэдэж байгаа биз дээ.
Гурван хүүхэдтэй манай их сургуулийн ангийн охин дахиад гаргана л гэж байна. Хоёр хүүхэдтэй манай ангийн 8 жилийн охин гурван хүүхэдтэй боллоо л гэнэ. Ээж надад сонин сайхан юм ярьж байгаа нь тэр. Хүүе нөгөө танай ангийн тэр төрсөн, энэ төрсөн. Тэр тэдэн хүүхэдтэй, энэ хэдэн хүүхэдтэй боллоо.  Амьхандаа надад л юм хэлээд байгаа юм. Эвий дээ.
Цаг нь болхоор дуу алдтал нь төрөөд төрөөд явчихьяаа. Хэлсэн байгаа шүү. Нөгөө Тэмээчин Бүсгүй чинь ихэрлэж гэнэ, хүүе дахиад ихэр, хүүе дахиад ихэр за за за 37 хүрлээ одоо тогтоё.
Ингээд сайхан захиалсан юм шиг байдаг бол сайхнаа.

Сая үдийн хоод идэж байтал дарга намайг хүүхэдтэй юу гэж асууж байна. Байхгүй ээ ойрын 2-3 жилээс гаргана гэж бодож байгаа л гэлээ.

Дарга нэг хүү тэгээд дараа нь хүү, охин ихэртэй гэнээ. Ээж нь ихэр байсан. Өөрөө хоёр ихэр ахтай. Эхнэрийнх нь эмээ нь ихэр гэнээ.

Над мэтийн ихрийн удам энэ тэргүй хүмүүс сэрүүн зүүдэлж байгаан байна. Аан гэхдээ ихрийн гентэй хүн олчихвол асуудал ерөөсөө алга ва ха ха ха ха ха.

За тэгээд үр удмаа үржүүлээд, залуужаад байгаарай бүсгүйчүүд минь ээ.

10 comments:

  1. Хэхэ Америкт 8 ихэр хүүхэд гаргахад учиргүй атаархаад би ядаж 5 ихэр гаргах юмсан гэтэл ээж "Нохой гахай биш дээ юуны чинь 8 ихэр, чи яаж ийж байгаад ганц хүүхэд гаргаж авахаа л бод" гэсиймдаа гэж хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ, 2 ихэр бол асуудал биш байхаа энэ тэр гээд бүлтэрвэл яах уу

      Delete
  2. nohor yah ve huuhed l oroitloo gej sanaa aldaj suuhim daa

    ReplyDelete
    Replies
    1. Цаана чинь олбдохгүй байгаа эхнэрийг алгасаад хүүхэдтэй больё гэсэн залуучууд зөндөө байна гэнээ хө.

      Delete
  3. Одоо чинь ихэрлэх моод гараад байгаан байна цаана чинь Монголд. Ихэр хүүхэд захиалахад 8-10 сая гэж байна лээ. Камертоны Эбагаас эхлүүлээд Quiza, Ажнай корпорацийн захирал, УИХ-ын гишүүд ерөөсөө бүгд л Солонгос яваад л эхнэртээ ихэр хүүхэд суулгуулчдаг гэж байна лээ. Бөөн ихэр болчихсон юм байна лээ шдээ Монголд чинь.

    ReplyDelete
    Replies
    1. ӨӨ яанаа хөөрхий муу эмэгтэйчүүдийг нээрээ. Тэр чинь тийм амар биш байлгүй дээ. Эхнэрийнхээ эд биеэр хүртэл уралдчихымааа. Тэд нарыг чинь байгалаасаа л ихэрлээд байна гэш бодсы ш дээ.

      Delete
  4. Тэмээчиндээ амжилт хүсеөөөө үүү үүү үүү

    Гэснээс ми найзаа ихэр хүүхдийн удам ээжийгээн дагадым шдээ. Удам судраа сайн ух лдаа. Ихэр байжил байгаа даа

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ хө. Байж л байгаа. Би өөрийгөө ихэр байсан гээд саяханыг хүртэл итгэж яваад ээжээс асуусан чинь үгүй ш дээ гэсий ш дээ ккккк. Ихэр байгаа байгаа олноо.

      Delete
  5. hehe odoo chin tegeed yanzlaad iherluulchihdeg bolsii nbish uu ..bi ehnii huuhdee gargachaad daraagiin huuhdee iherluulne gejbodjiigaa

    ReplyDelete
    Replies
    1. Сайн судлаарай чи мину. Бие хаагаа сайн бодоорой.

      Delete