Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Friday, 6 April 2012
Gmail-д дурлалаа
Над шиг юу ч яриагүй байхад утасны тѳлбѳр ѳндѳр гарлаа гээд орилоод байдаг хүнд сайхан боломж гарлаа.
Гарлаа ч гэж дээ гарсан байсаныг нь сая л мэдлээ. Gmail хаягтай байхад Канад, АНУ дотор ямар ч утас уруу ярьхад үнэгүй юм байна.
Ѳнѳѳдѳр чинь таньдаг энд байдаг бүх хүн рүүгээ залгах дѳхлѳѳ. АНУ уруу залгах гэсэн таньдаг хүн байдаггүй ээ. Хааяа сайхан ю ч хамаагүй яриал, буу халах бас сайхан шүү дээ.
Таньдаггүй байсан ч хамаагүй сайхан энгийн зүйл яриал бас гоё ш дээ. За ингээд Gmailд дурлаад үнээр сайхан байнаа.
Буу халмаар хүмүүс байгуул хэлээрэй. Би шууд залгаал сайхан буу халий за юу.
Subscribe to:
Post Comments (Atom)
Өөр ямар улсруу ярих боломж байна? /өөрөө ухаж үзэхээсээ залхуурав/
ReplyDeleteХүн санаа мину, зѳвхѳн АНУ болон Канадад байгаа бол энэ дотроо үнэгүй ярина гэнэээ.
ReplyDelete