Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 3 April 2012

Дарга тогтохоо байсаан

04 сарын 03-ны хоол
Манай төсөл дээр дарга тогтохоо байсаан. Он гараад 3 даргын нүүр үзжий ш ээ. Яагаад юм бүү мэд.  

Манай хуучин дарга энд 08 сар ажиллаад өөр төсөл үрүү, төв газар бараадхаар одовоо. Дараа нь нэг дарга ирэвээ. Санаа оноо нийлнэ гэж юүхэв. Дарга бараг ам нээгээгүй байхад нь би ажилыг нь хийгээд өгцөн байдаг байлаа.

Миний нэг сайшаалтай эсвэл дутагдалтай тал гэвэл шууд ажилаа өөрөө хараад хийх дуртай. Дарга орж ирээл мэдсээр байхад үглээл байхым бол хамаг настер унаал гэдийнэ шүү дээ. Тэгсэн энэ дарга миний тэр занг ойлгодог эсвэл өөрөө үглээ биш нь бид 2-т сайхан гар нийлэх боломж олгож байжээ.

Сая 14 хоноод ирсэн чинь нөгөө дарга маань явчихаж. Бас нэг шинэ дарга иржээ. Овог нь улаан Европ. Би шууд:
  • Өөрөө цагаач уу?
  • Үгүй ээ, яажийн
  • Овог чинь Европ зүгийнх байна
  • Тийн, манай аав Польш, ... ... ... дайнд явж байгаад Канад уруу ирсэн гэсэн. Манай ээж бол Канад
Шинэ даргатай ингэж нэг үг зөржийгаан. Тэгсэн танай хэлээр сайн уу гэдэгийг юу гэдэг вэ гэнээ. Сайн байна уу гэсэн чинь бас аятайхан дагаж хэлжийн шүү.

Аймаар жижигхэн юман дээр нян нян гээд байх дарга шиг байна даа. Тэгсэнээ өглөө тэгжийн.
За надтай ажиллахад ямар байна? Энэ хамгийн тэнэг асуулт. Эндхийн хүмүүс дандаа тэгж асуудийн. Нээх тэнэг, Юу гэхийн? Үнээр таатай байнаа гэхийм уу хаашаайн.

Өө дажгүй л гэсэн. Тэгээд би яаж зүгээр байхав ёсыг бодож та харин надтай ажиллахад ямар байна гэсэн чинь өө ёстой жинхэнэ хөгжилтэй сайхан байна гэнээ. Үнэн л байдаг байгаа даа.

4 comments:

  1. uul ni hiih ajil ni oilgomjtoi bhad ooroo haraal haraal shuud sanaachlagaaraa hiichdeg bh heregtei shd te hunuus bid hoer shig :P tehgui zaaval huneer heleuuleh geel zugeer suugaad bdag humuust bi unen goloosoo durgui. neg tiim huntei ajillaad booj uheh dohson hedhen sard. yu hiijeen geheer harin odoo yu hiih uu gedeg bj bilee unen teneg.

    ReplyDelete
  2. Dreamer мину, харин тийм байнаа хө кккк чи бид 2 мандтугай кккк, хаана ч хийх ажил байхгүй байна гэж байдаггүй болхоор үсрээл үсрээл хийгээл ккккк

    ReplyDelete
  3. өө ёстой жинхэнэ хөгжилтэй сайхан байна гэнээ
    Би ч бас чамайг тэгж төсөөлдийшд

    ReplyDelete
  4. Бѳбѳг мину, надтай уулзуул сайн уу гэж амаа ангайгаал баяртай гэж хэлтэлээ инээх нь дээ

    ReplyDelete