Энэ номыг унших санаа байна |
Өчигдөр өглөө ажил дээрээ ирээд ажилаа хүлээж авч байтал коридорт нэг хүн Чингис Хааны охин хаана байна гэх нь дуулдлаа.
-Чи нөгөө Монголоос ирсэн хүн үү?
-Тийм. Би Монгол хүн байна.
-Энэ Индианчууд Чингисийн удам гэж мэдэх үү?
-Мэднээ
-За маш сайн байна. Алив хоёулаа хэдэн үг солиотхоё гээд намайг чинь бараг л чирээл гаргаад ирлээ.
Тэгсэн чинь нэгэн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн гэнээ. Энэ Индианчуудад соёл, ёс заншил, түүх гэсэн хичээл зааж яваа гэнэ. Тэгсэн нөгөөдүүл чинь гарал үүслээ тайлбарлахдаа энэ газар нутгаас өөрөөр хэлбэл хумхын тоосноос үүссэн гэж ярьсан гэнэ шүү.
Мань хүн үгүйсгэж та нар бол Чингис Хааны удам гээд их л тайлбарлаж. Эцэст нь хүнээс Монгол хүн энд байдагыг сураглаад манай ажил дээр ирсэн нь энэ байж.
Би хэлэхдээ Индианчууд бол Чингис Хаан аялан дайтаж явахдаа хэдэн цэргээ үлдээсэн нь эдний үе юм гэнэ лээ. Гэхдээ бас өөр хувилбараар тайлбарладаг ч байж магадгүй.
Тэр хүн надад дараагийн хичээл дээр Чингис Хааны тухай 2 цагийн хичээл орж өгөөч гэж гуйлаа. Энэ хүнийг манай захиалагч компани авчирсан юм байна.
Хүний нөөцөд цаг захиалж, надаар 2 цагийн хичээл заалгуулах зөвшөөрөл аваад хариу хэлнэ гэсэн.
Яг ингээл Чингис Хаан гээл ярья гэтэл би чинь түүх энэ тэрт А ч үгүй хүн ш дээ. Чингис Хаан гэсэн ном авч уншдаг юм бил үү.
Орой хоолоо идээд хоолны газар сууж байтал нөгөө хэлтэсийн инженер залуу хажууд ирж суулаа.
Яриа эхэллээ.
-Монголд Чингис Хааны хөшөө хаана л бол хаана байдаг уу?
- Саяхан Лондонд нэгийг босгосон гэсэн. Цонжин Болдогт хамгийн том нь, ордны өмнө гээд миний мэдэх хөшөө дууслаа. Миний мэдэх 3 гэж хэллээ.
- Би танай тэр бөхийн барилдааныг л амьдаар нь үзмээр байгаан. Яг шударга болдог шиг харагдсан.
- Гоё шүү. (Найраа энэ тэр хийдэг гэж ярих гэснээ хүний сайхан сэтгэлийг сайханаар нь үлдээхээр шийдлээ)
- Хурдан морьны хүүхдүүд чинь нээрээ жаахан хүүхдүүд байдаг юм уу.
- Тийн, манай ахын охин чинь 4 настайгаасаа эхэлж унасан. Одоо хүндээд жийгдэх гээл байгаа.
- Чи бас унаж байсан уу.
- Би нээх унаагүй ээ. Гэхдээ бол унаж чадна. Манай ах яг хүнддэх насан дээрээ ирсэн байхад нь дүү унадаг болцон байсан гээд л заллаа. (Яс юман дээрээ манай аав чинь морь уядаг биш бөх барилддаг хүн байлаа. Ээжийн дүү нар ах, дүү хоёроор морь их унуулсан. Би бол эрхийн мангар царайлаал байж байдаг байлаа ш дээ. Тэгээд ч хүмүүс энэ эрхийн мангар аягүй бол хогын ганган дээгүүр харайхад өнхөрнө гэж мэдэж байсан байлгүй. Хогын ганга-Манай сумын морь уралдах талын дунд хогоо хаядаг том ганга байдаг юм. Тэр хогын ганган дээгүүр хурдны морь дүүлээл гарна шүү дээ. Морьд хогын ганганаас өнгөрөх үед тэндээс очиж хүүхэд цуглуулдаг байсан гэсэн хэ хэ хэ. Ээжийн нэг дүү хогын ганганд унаж байсанаа бахдан бахдан ярьдаг ш дээ)
Гэх мэт ингээл ярьж байснаа сүүлдээ хүүхэд, гэр бүл, амьдрал энэ тэр гээд баахан буу халлаа.
Тэгсэн чинь тэр залуу миний блогыг олоод мэдцэн байна ш дээ. Чиний блогыг уншиж сурахдаа л нэг сурна даа гэнээ. Миний блогоос холбоос олж Монголын тухай youtube-с судалсан гэнэ.
Монголыг сонирхохоор барахгүй, очиж ажиллах тухай ярьна лээ шүү.
Монголыг сонирхохоор барахгүй, очиж ажиллах тухай ярьна лээ шүү.
Хэхэ. Миний мэдэх соц үеийн Чингис хааны хамгийн анхны хөшөө Хэнтийн аймгийн Хөдөө аралд байдаг штэ. Энэ тухай товч бичнэ гэж бодож байсан юм, бичье байз ккк
ReplyDeleteТийм үү, би нь мэддэггүй ээ ккк, бичлэгээ хийгээрэй хө
DeleteИндианчуудын гарал үүслийн тухайд өөрийн бодлоо хэлэхэд өнөөгийн бидний амьдарч байгаа газар орноос бидний өвөг дээдэс болох хүмүүс ийш тийш нүүдэллэсэн гэдэг. Агуйд амьдарч байх үеийн тухай ярьж байна л даа. Энэ тухай ярих гэвэл дахин бичлэг оруулах болно, яваандаа залхуу хүрчихгүй бол оруулнаа хө хэхэ.
ReplyDeleteНаад тухайгаа 05 сар дуусхаас өмнө бичээтхээрэй хө.
DeleteХогийн ганга.Хог хаягдал гэдэг утгатай үг шиг байх юм.
ReplyDeleteЧингис хааны тухай гэвэл https://www.facebook.com/pages/Chingiss-khaanii-nuuts-tuukh/193619087319875 Энэ номны линк бизнетвөрк дээр байсан санагдаж байна. Олохоороо явуулъя. Мэйл явуулаарай
Тийн хог хаядаг газар. Баярлалаа, олж үзнээ. За байз хааш нь юун цахим шуудан илгээх билээ хө.
DeleteЧингис хааны нууц түүх гэдэг номоор тэдэнд тайлбарлавал жаахан хэцүү л дээ. Гэвч тэр ном бас оргүй хоосон зүйлээс үүсчихээгүй байхад нэг уншихсан байхад зүгээр ном
ReplyDeleteХарин тиймээ, тэгж байгаад болох байхаа. Нууц товчоог ч гэсэн уншия. Баярлалаа хө.
Delete