Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 8 April 2012

Багштайгаа хѳѳрѳлдсѳн нь


Багшаа сайн уу, Тэмээчин бүсгүй байнаа ...та намайг таньж байна уу...


  • Ѳѳ таньж байна таньж байна, сайн уу, хаана байгаа вэ
  • Байдгындаа баруун хаяаг нь дэрлээд хичээлдээ яваал...
  • Таны бие, ажил сайн уу
  • Ѳѳ сайн сайн, багш нь тэтгэвэртээ гарсаан. Гэхдээ бас 5 тѳгрѳг нь хаана юм бэ гээд ажиллаж л байна.
  • Тийм үү, танай хүүхдүүд том болоо биз дээ. 
  • Том болсоон 3 оюутантай.                           

Тѳсвийн байгууллагын 2 ажилтан 3 оюутантай гѳѳмѳн их зүтгэж байгаа байх даа. Багшийгаа ѳрѳвдлѳѳ. Аль сайн цагийн багш хаа ч явсан нэр нь дурсаж явдаг, аугаа их гавьяатай хүн дээ.

Багш бид 2 олон ч олимпиадад сумын нэрийг гаргасан даа. Орос хэлний олимпиадад багш нь түрүүлж гэнэ. Сурагч нь бас аман хүзүүдэж гэнээ гээл.

Гэхдээ би аман хүзүүнээс цаашаа явж байгаагүй ээ. Миний ѳмнѳ манай нѳгѳѳ ангийн залуу 4 жил түрүүлсэн дээ. 4 жил би удаалж билээ.

Багш хэлэхдээ, аргагүй ээ энэ хүүхэд чинь ээжтэйгээ хойно байсан хүүхэд. Яаж хѳдѳѳний чи бид 2ыг дагуулахав дээ. Харин ч чи энэ залуугийн яг ард яваад байдаг чинь болж байгаа хэрэг гэж урамшуулдаг байлаа.

 Багшийг маань сум, орон нутаг урамшуулж шагнаж байсан уу бүү мэд. Ямар ч байсан намайг 10 дугаар ангиа тѳгсѳхѳд аймаг уруу шилжин ирж, 4 айлын сууцанд орсон байж билээ.

 2 идэж хоосон хонолгүйгээр, ар гэр амьдралаа болгож, олон арван айлын хүүхдүүдэд Орос, Англи хэлийг чанарын ѳндѳр түвшинд зааж яваа миний муу багш дуу хоолой  ярьж байгаа нь ямба эрх бүхий ѳндѳр ажилтангуудаас илүү шударга шулуун хүн дээ гэж бодогдуулж байлаа.

Муу багшдаа ганц удаа ч болов туслах сан даа гэж бодогдовч тэрхүү үг хоолой дээр ирээд буцаад явчихлаа.



2 comments:

  1. chinii bolon bidnii ueiin basgh nar bol aguu humuus bsiin daaa dursahad chi saikhan bdiin sh deee chinii durssan bagsh chini hen baij boloh bileee baiz gerelmaa vum boluu gej bodoj suuna

    ReplyDelete
    Replies
    1. Ѳѳ тэгэлгүй яахав. Мундаг багш нараас ном сонссон азтай хүмүүс шүү дээ. Тийн шүү дээ Гэрэлмаа багшийгаа л яриад байгаан.

      Delete