Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 21 April 2012

Зээрэнцэг, бѳѳрѳнцѳг


Зээрэнцэг, бѳѳрѳнцѳгѳѳр хичээллэх дѳхсѳн хүн шүү дээ. Олимпод энэ тѳрѳл байдаг бол хүчийг үзээд явж байхгүй юу.

08*р ангид байхдаа 2 ч улирал дараалаад багш миний ѳмнѳѳс биеийн тамирын багшаас дүн гуйлаа. Яагаад ч онц авдаггүй хичээл байж билээ.

Тэр нэг түрнүк энэ тэр дээр явах, модон морин дээгүүр харайх энэ тэр бол миний хамгийн барж давшгүй даваанууд байдаг байлаа.

За тэгсэн ангийн багш би чамд дахиж дүн гуйж ѳгч чадахгүй дараа тэгээд онц авч чадахгүй бол тэр биз гээд хатуу анхаарууллаа.

Биеийн тамирын хичээл дээр яаж онц авах тухай л боддог байлаа. Гүйгээд барахгүй, түрнэкэн дээр явж чадахгүй, горьдлого тун муу байлаа.

Хаврын спартикад боллоо. За үүнд л нэг цоороод гарч ирье л гэж бодлоо. Байдаггүй ээ, 100 м, 400м, 800м, 1500м бүгд акулуудын гарт оччихлоо.

4Х100 бас байдаггүй ээ. Урт, ѳндѳрын харайлт бүр сураггүй. Найдлага муу л болж ирлээ дээ.

Тэгсэн зээрэнцэг, бѳѳрѳнцѳг гэсэн тѳрѳл гараад ирлээ. За бас л барахгүй даваа биз гээд хүч үзлээ.

Манай ангийнхан ч тэр нэг далбагар юмыг шидэээл, бѳѳрѳнцѳгий нь түлхээл байна.

Гэтэл дүн гартал би гэдэг чинь зээрэнцэг бѳѳрѳнцѳгѳѳр сургуулийн аварга болчихлоо. Умаа хум пад зайлуул хѳдѳѳний хүүхэд юм болхоор хүнд юм ѳргѳж сурсаны хүч гардаг юм байна.

Биеийн тамирын багш намайг аймгийн аваргад авч явна гэлээ. Ѳѳ би чинь зүгээр ѳглѳѳ гарч гүйж нѳгѳѳхѳѳ шидээл бѳѳн тамирчин хүүхэн базарваань.

08*р ангидаа манай ангийн 2 хүүхэдээс бусад 23 хүүхэд бүгд аймгийн аваргад явсан юм даг. Тэрэнд нь эгч аниа орж яваа.

Том Зил 130 машины дээр суугаал аймаг явлаа даа. Сум сумдын хүүхдүүд ирчихсэн спортын тѳв ордон сүртэй  л байна.

Тэмцээнүүд ар араасаа эхэллээ. Би гэж нэг бѳѳн тамирчин зээрэнцэгээ шидлээ, бѳѳрѳнцѳгѳѳ түлхлээ. Нээх шалиагүй ээ. Байр энэ тэрт ороогүй.

Манай сумын 4Х100 гарах болход нэг охин дуттал биеийн тамирын багш намайг гүй гэлээ Ээ бүрхан минь за одоо сүүлдэж баларнаа л гээд бодлоо. Шипий гээч зүйлийг чинь анх удаа хѳлдѳѳ углаад ѳѳр 4 сумтай уралдлаа. Би 100 метртээ лав түрүүлсэн юм даг.

За тэгээд тэмцээн дуусаад нутаг буцацгаагаад, хичээл, шалгалт шүүлэг эхлээд завгүй болов.

Биеийм тамирын хичээлийн дүн гарлаа. Биеийн тамирын багш намайг аймгийн аваргад зээрэнцэг, бѳѳрѳнцѳгѳѳр орсон гээд шууд онц гаргалаа.

Ингэж нэг онц авч үзсийм даа.



0 сэтгэгдэлтэй:

Post a Comment