Оюутан насыг арвын чавгаар төсөөлөхгүй байхын аргагүй.
Арвын чавга хортой хоргүй гээл гөөмөн их ярьсан даа. Хордох хэмжээнд хүрсэн бол би аль хэдийн бурхан бумбын оронд оччихсон үлгэр ярьж суухгүй юу.
Том болоод ажил хийхээрээ энэ чавгыг уутаар нь авч идэх юсан гэж их мөрөөддөг байж билээ. Уутаар нь авч идэж чадахгүй байтал сүүлдээ алга болсон шүү дээ.
Оюутан насны үдийн хоолыг өгөөжийн цайны печень, үзэмтэй үрэл, арвын чавгаар дөнгөдөг байлаа. 100 төгрөгөөр 10 ширхэгийг авч болдог чавга амттай гэж юүхэв.
Эхлээд тэр муу жаахан чавгы нь шүдээрээ мөлжиж иднэ. Дараа нь ясы нь амандаа уусгах маягаар илүү дутуу амтыг бүгдий нь сорно. Тэгээд амтгүй болоод ирсэн үед нь тас хийтэл хагалаад доторхы нь иднэ. Түүний дараа л бутарсан хэдэн ясыг нь гаргаж хаяна шүү дээ.
Тэр үеийн 10 болон 20 төгрөг чавга л болж харагддаг байж билээ. Сүүлд сургуулиа төгсөөд ТББ-т ажиллаж байхдаа бас нэлээд авч идсээн. Ажилаасаа гараал зам гартал ТҮЦ-нд арвын чавга зарна. Зоолттой 100 төгрөгөөр 10 ширхэгийг авч идэж, ажлын алжаалаа тайлж, гэрийн зүг гэлдэрдэг байлаа.
Хаа очиж би оюутны 4 жилд автобусанд суугаагүй шүү. Нэг хоёр сэмэстэр л суусан байх. Хүний хүүхдүүд 100 төгрөгөөр автобусанд суудаг байсан бол Тэмээчин Бүсгүй нь хүрэн атаа унаал сургуулийн зүг гэлдэрдэг байлаа. За арай хадууржын. Тэр үед би тэмээгээ унаад хичээлдээ явж байсан бол ШУУД ОД болохгүй юу. Юун Баясгалан, Юун Сэрчмаа вэ нээрээ. IQ муутай хүүхэн ш дээ.
Хүний хүүхдүүд 100 төгрөгөөр автобусанд суудаг байсан бол малчины охин би 100 төгрөгөөр чавга авч иддэг байлаа.
Өнгө, мөнгөндөө таарсан гэмээр өчүүхэн тэр чавга магадгүй амьдралдаа амталсан хамгийн амттай чавга ч байж болох.
Анх манайхан урдаас бараа зөөж, ганзагын наймаа хийж эхэлж байхад арвын чавга, улаан банка хоёр л миний хэтэвчинд захирагддаг байж билээ.
Энэ чавганаас чинь бас өт их гарч ирнээ
ReplyDeleteайн
DeleteТэгээл байдаг байсан. Миний идсэнээс л лав гарч ирээгүй. Гарч ирсэн бол би дахиж идэхгүй хэ хэ хэ.
Deleteманай ах эгчийн хүүхдүд л их иддэг байсан, боль хортой гэж хичнээн хэлээд нэмэргүй. ТБ тийм байхад тэд ч бас аргагүй ч юмуу, хэ хэ. Би харин хатаасан банана гээд шар цаастай юманд их дуртай байсан санагдана. баахан идчээд доогуураа хэхрээл хэ хэ.
ReplyDeleteТэр бананд чинь манай ээж нугасгүй байлаа ш дээ, Би хичээлээ тараал хѳдѳѳ очихооро авч очдог байсан юм хэ хэ хэ.
DeleteХүүе тэхээр чи минь хэдтэй болж таараад байнаа? /ямар жилтэй күмүүн бэ/ Оюутан байж байхад хар чавга байсан гэхээр чинь
ReplyDeleteБи чинь наяад оны хүүхэд ш дээ хѳ. Хѳгширчийн дѳѳѳ кккккккккккк
DeleteБиднийг дунд сургуульд байхад 20 болсон байсан. Хичээлээ тараал түцнээс авч идэнгээ чалчаал гоё байж дээ. бас болоогүй өнөөхөө ВАЧГА гэж өхөөрдийшд хэхэ
ReplyDeleteБас тэгж 20 болсон бил үү, би мартчихжэээ. Гого нэр ѳгцѳн байсан байна ш дээ. Би лав уутаар нь авч иднэ гэсээр л чадаагүй юм даг хэ хэ хэ.
DeleteНэг удаа задлаад идэх гэсэн чинь дотороос нь үхцэн өт гарч ирснээс нь хойш идээгү ээ тэрмууг чинь.
ReplyDeleteЯаанаа яагаад тийм ѳт байсын бэ, Нэг ѳт чавга идэж яваал савлахад нь дунд нь хавчүүлагдсан байх хэ хэ хэ.
Deleteхаха, Вачкаг аймаар өмөөрчийнаа чи, би одоо уулнь бас л 80аад оны туучий байгаан, яагаад наад вачканы чинь гадна үлдцэрцийн болаа? Хааяа нэг шар ууттай банана иддэг байлаа.
ReplyDeleteТэр бананы чинь ѳмнѳ гарч ирсэн шиг санагдахын. Хүн нѳгѳѳ шүтэж биширвэл хор болдоггүй гэж. Би ерѳѳсѳѳ тэгж бодохгүй байсан тэгээл тэр ѳт энэ тэр нь таараагүй байх ккккккккк.
DeleteТэр хар чавга ТҮЦээс авч идсэний дараа ХААн сүүтэй цай гараад баахан уув ш дээ бас. Тэр харин гэдэс дүүргээд тиймхэн байсан шиг санагдаж байна.