Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 11 April 2012

Тэр намайг хаясаан



Болохгүй, бүтэхгүй байна энэ тэр гээд хэлж болохгүй бол дохио зангаагаар ч болов ойлгуулж болно биз дээ. Хүний нутагт дэлгүүрийн гадаа хаячгдчихдым байна.


Амралтын хэдэн ѳдѳр тасралтгүй хичээл гэж гүйсээр байгаад за ѳнѳѳдѳр нэг бусад ажилаа амжуулья гээд машинаа унаад Ээждээ очих хамгийн сайхан гээд сайхан дуу сонсоод явбаа.

Сургуулийн А байр дээр нэг бичиг хэрэгийн хүүхэнтэй болзсон байгаад очсон чинь 30 минутын дараа ирнэ гэсэн гээд нарийн бичиг нь тэгдийн. Хүнтэй болзчоод тэгээд алга болчдог хүнд гарууд энд байнаа байна.

Би ажилаа зохицуулаад очиж байхад тэр одоо хүний цагийг хүндэлдэггүй хэн бэ гээд 20 минут хүлээгээд яваад ѳгсѳн.

Дараа нь тэгээл юу эсэв дээ бугуйн цагны зай солиулах энэ тэр гээд бага сага чимхлүүр ажил мундахгүй. Нэг том сүлжээ дэлгүүрийн гадаа машинаа зогсоогоод дотуур нь баахан явж байгаад гарч ирлээ.

Байдаггүй ээ, паг нѳгѳѳ машин чинь. Асдаггүйм даа. Бүр түлхүүр эргүүлээд ямар ч хариу байхгүй. Нээх юм мэддэгийм шиг буугаад худлаа үнэн доогуур нь тонгойж энэ тэр харлаа.

Дугуйгаа бас хѳшиглѳж үзлээ. Хийтэй л байх шиг байсан. Копуд сѳхѳѳд бол тоон дээр үсэг цохиж байна л гэсэн үг. Тиймээс түүнийг сѳхѳѳгүй ээ.

Дахиал түлхүүрдлээ. Бүр юу ч байхгүй. Үгүй нээрээ сонин юмаа. Аз болж iPad тайгаа явж байж.

Цахим шуудан дээрээ статус тавьлаа. Туслах хүн байдаггүй ээ. Байгаа нь хэдэн хүүхнүүд. Монриалд байдаг нэг хоёр Монгол хүмүүс үрүү залгалаа. Утсаа авдаггүй дээ.

2 цаг машин дотроо суулаа. Хамгийн эцэсийн арга ажилын хүүхэн рүү залгалаа. Хѳѳрхий минь ирлээ. Үзлээ, мэдлэг гэж надтайгаа адилхан, тэгээд яахав гэртээ хүргүүллээ дээ.

Маргааш ажилдаа явна. Машин байхгүй. Ажилын хүүхэн аваад явнаа л гэсэн хѳѳрхий минь. Мань хүн ѳнѳѳдѳр явах байсан онгоцноосоо хоцроод надад буян болж байгаан.

Нѳгѳѳ машин маань дэлгүүрийн гадаа, чирүүлж авчрахгүй бол тэнд олон хоногоор орхивол торгуулдаг гэнээ. Бѳѳн мѳнгѳ тѳгрѳг.

Энэ машин хуучин, дээрээс нь миний мэдлэг гэж МАГУ гѳѳмѳн хол явах нь дээ. Ѳглѳѳ гэрийн гадаа асааагүй бол би яах ч үгүй ш дээ.

Гэтэл дэлгүүрийн гадаа таньж мэдэхгүй хүний хѳлд аваачаад хаяж байгаа байхгүй юу.

8 comments:

  1. oo nadaa zondoo tohioldsoon. negseg uurhai deer hursen mashin bolgonoo untraadag bailaa shd keke. nuguuh ni butsaj asahgui. suuldee mashind hureheesee ch aidag bolj eter kekeke.

    ReplyDelete
  2. Ажилын машин хэдийг эвдсэн ч яахав дээ ккк, Гэтэл энэ хувийн унаагүй чинь жинхэнээсээ ѳнѳѳдѳр хорвоод ганцаараа юм шиг мэдрэмж тѳрлѳѳ.

    ReplyDelete
  3. түлхүүр тушгиад ямар ч чимээ байхгүй бол аккутлятор нь суусан юм биш үү? Би ажлынхаа гадаа машиныхаа их гэрлийг асаалттай орхиод тэгж суулгаж байсан хүн дээ. Ямар ч тог ирдэггүй гайхаад хүнээс асуусан чинь аккумлятор суусан бна гээд ирээд холбож байгаад хэдэн минут болоход асаад явчихсан шүү.

    ReplyDelete
  4. alice мину, харин хүмүүс яг тэгж бодоол байсан чинь холбоод ч асахгүй байсан. Starter нь эвдэрсэн гээл бодож байна одоохондоо

    ReplyDelete
  5. Автомат машин анх унаж байгаад асдгү бөөн юм болж билээ. Гайхаад учрыг нь олку байсан чинь араагаа D дээр нь тавичаал түлхүүр дараад байж билээ. хэ хэ
    P болон N дээрээ л асдаг юм даа. Анзаарууштай....

    ReplyDelete
  6. Хүн санаа мину, би бас нэг дэлгүүрийн гадаа тэгр үзсэн. Тэгээл тэрэн шиг амархан алдаа байгаал гээл хайсаар байгаал юу ч олоогүй кккккк.

    ReplyDelete
  7. Тэгвэл ийм аргаар шалгаж болж байна.
    1. Машины чинь цахилгаан хэвийн байгаа эсэхэд хяналт хий. Түлхүүрээ түлхэнгүүт хянах самбарын гэрэлүүд асч байгаа эсэх. Хэрэв цахилгаан ирэхгүй байгаа бол аккумляторын шон буюу клим нь хөндийрсөн эсэхийг шалгаарай. Чийглэг, эсвэл ус шавхай ихтэй үед шон нь бохирдсоноос цахилгаан тасалддаг. Хэрэв аккумляторын шон хэвийн бол цахилгааны гал хамгаалагчдаас нэг нь шатсан байж болох юм. Гал хамгаалагч байрладаг хэсгийг олоод дэс дараатай бүгдийг нь шалгаж үзэх хэрэгтэй. Хэрэв моторын цахилгааны гал хамгаалагч шатсан бол машин хэзээ ч асахгүй.
    2. Мөн мотор эргэж байна уу? хэрэв эргэж байгаа бол тэсрэлт өгч байна уу? гэдгийг анзаараад үзээрэй.
    Мотор эргэж байгаа ч тэсрэхгүй удаан хугацаанд эргүүлж орхисон бол манайхны хэлдэгээр баяжсан байж болзошгүй. Өөрөөр хэлбэл моторын поршинд бензин, агаарын холимог их хэмжээтэй орсноос очлуур буюу севча-г норгодог. Энэ поршинд тэсрэлт үүсгэх боломжгүй болгодог бөгөөд тухайн баяжилтыг механик аргаар арилгахаас нааш машин асахгүй.
    За машин асахгүй байх 2 том шалтгаан энэ л байна. Ямартай ч хэзээ нэгэн цагт хэрэг болж юуны магад.

    ReplyDelete
  8. Хүн санаа мину, баярлалаа хө. Нэгдүгээр хувилбар бол биш байх. Түлхүүр түлхэхэд бүр гэрэл асч байгаа юм. Манай нэг цахилгаанчин залуу үзсэн. Тог бол байнаа гэсэн.

    Харин дүү маань алсын зайнаас бас баяжсан байна гээд оношлоод байгаа. Ерөөсөө тийм нэг юм эргэж байгаа энэ тэр нь мэдэгдэхгүй байсан. Амрахаараа л механикийн цех орж үзүүлхээс. Машин маань хаана байгаан бүү мэд ккккк.

    ReplyDelete