Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 22 April 2012

Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг


Хэргээ болхоор л гуйдын гэдэг үг зүрх зүссэн эвгүй үг шүү.

Одоо тэгээд нэг нь гуйхгүй нѳгѳѳ нь гуйлгахгүй амьдрана гэж байдаг ч юм уу. Нэг нь гуйсаараа байгаад дуусдаг нѳгѳѳ нь гуйлгуулсаараа байгаад тѳгсдѳг юм ч гэж байдаггүй байлгүй дээ.

Гэтэл чинь орчин үед бол хэнээс юу гуйхаа сайн тооцоолж эхлээд худлаа нал нал гэж баахан яриад дараа нь нэг ярихдаа гуйлгаа асуух ёстой ч юм уу нэг тийм сонин.

Нэг удаа би нэг хүүхнээр загнуулсийн. Чи чинь гуйх болхоороо гүйж ирээд хэрэг нь бүтхээр тэр чигтээ алга болдог хүүхэн юмаа гэж.

Би ёстой тэгж бодоогүй байсан чинь зүрх зүсээл явсан шүү дээ. Энэ хүнийг гуйсан шүү дээ байнга араас нь ярьж байхгүй бол гэсэн бодолтой явах ч юм шиг.

Хүнд чадал нь байвал туслахад яахав дээ. Гэтэл би энэнд тусалсан энэ ингэх ёстой гээл тусалсаныхаа дараа бодож байвал тэгээд юун тус бараг ус болж байгаа нь тэр биз дээ.

Гэхдээ хүнээс ѳѳрт байхгүй юмаа авчих гээл ч юм уу эсвэл ѳѳрѳѳ боломжтой байж бэлэн юм зажлах дуртай хүмүүсийн гуйлт бол нэг басаад ч байгаам шиг, янз үзээд ч байгаам шиг.

Тэр үед бол уучлаарай найзаа.

Үнэхээр тэр хүнд тэр тусламж ус агаар шиг хэрэгтэй бол түүнийг харамлаад байх юу байхав.

Гуйлтанд бол аяганы хариу ѳдѳртѳѳ агтны хариу жилдээ гэдэг үг бол тохирохгүй үг ш дээ. Гэтэл үүнийг тохируулаад ойлгочихсон. Би түүнд тусалсан тэр надад туслах ёстой гэж бодоод байвал за мэдкүү дээ.

Аяганы хариу жилдээ агтны хариу ѳдѳртѳѳ гэдэг бол их ѳѳрѳѳр тайлбарлагдах ёстой. Ямар ч байсан энэ гуйлтанд хамаагүй хэлц.

Гэхдээ манайхан бас нэг дэндүү улаан цайм гуйгаад сурцан.

Ѳвѳл миний Монгол утас дугарлаа.

Мэнд мэдээл явжийсан чинь, надад ѳвлийн куртикээ явуулаад ѳѳрѳѳ шинийг авчих гэсий ш дээ.

Энэ одоо юу вэ, би бараг саваал унасан ш дээ. Би чинь бас баярладаг, гомддог, уйлдаг ш дээ. ѲѲ энэ ингээл дандаа хүнд тусалж байдын энэнээс л авчий, шинийг авчихна биз.

Яаж нээрээ цээжинд нь багтаж байнаа. Би тэр хүнд юу гэж хэлэхээ одоо болтол олоогүй л яваа.

Гэх мэт заримдаа зааг энэ тэртэй байхгүй бол нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино.

Гуйсан шиг гуйчаад гуйлгуулсан шиг гуйлгуулчаад гутамшиг, гайхамшиг хоёрыг хамтад нь тунг нь тааруулж мэдэрвэл хорвоогийн ѳнгѳ зүсэнд гундахгүй байх байх даа.


8 comments:

  1. ooriinhoo yumiig yavuulchih gedeg bol arai l classic bnaa yaayaa. uug ni guina, guilguulna gedeg chin bas 2 huniig ih oirtuulj ogdog yum gesen shd. manai naiziing eej ni l lav hunees yum guij bai tegvel ter hun chin ergeed chamaas hereg bolohod asuuj connection bii boldog yum gsn. plus, bi l lav hunees yum guichihaad bayarlalaa geel yavdag. araas ni nali shali geed bhaar ni teneg sanagdaad bdiin. medeej nuguu hun maani minii chadah yumiig guival bayartaigaar l tuslana shdee.

    ReplyDelete
    Replies
    1. Холбоо үүсгэдэг гэдэг чинь нээрээ бодсон чинь асар гоё санагдаж байна шүү. Манай ѳвѳг дээдэс ийм л ухаалаг шүү дээ. Одоо ч тэгээд гадны юмыг дуурайж ѳѳрийн соёлоо голсон залуучууд олон болжээ дээ.

      Delete
  2. Хэцүү хэцүү, одоо тэгээд үгүй гээд өөдөөс нь хараад хэлчиж чадахгүй нэрэлхүү зангаа яалтай билээ дээ гэхгүй юу, ккк

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ хѳ, нэрэлхүү зан. цайлган зан ...гээд байнаа байна

      Delete
  3. hahah yamar aimaariin bee kurtkeee ogchih uu? bi lav torson egchdee ch tegej helj chadahgui ee

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ харин нэг тийм юм болсон доо. Би бас тэр хүнийг тийм байдалд хүргэх хэмжээнд оруулсан ч юм бил үү гээл сүүлд нь их юм бодсоон.

      Delete
  4. за яахуудээ гуйижл байдагшдээ .. гуйсан гэхээрээ царай алдах албагүйздээ

    ReplyDelete
    Replies
    1. Юу гуйх юу гуйхгүй билээ гээд юм байна байхаа, миний хувьд лав

      Delete