Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 30 March 2013

Тас үсрэв

Энэ ард түмэн чинь өглөө ямар эрт босдог, орой ямар унтдаггүй ард түмэн юм бэ?

Цагийн зөрүү мөрүү нэг сайн гарч өгөхгүй л байна, гэхдээ дажгүй. Өдөрт 1-2 юм л үзэж явна. Бас хажуугаар нь найз нөхөдтэйгээ уулзалдаад сайхан байна. Хүн амьтан чинь намайг турсаныг гайхаад дуу алдаад байх юмаа.

2010 онг бодвол Монголчууд их буцсан байна. 10 онд намайг ирэхэд найз нөхөд их би бараг хэнийд нь очиж хонохоо мэдэхгүй нэгэнд нь үгүй гэж хэлж чадахгүй явж байж билээ.

Намсан цамхаг дээр гарлаа. Яагаад ч юм уул харсан чинь нээх сайхан болоод явчихлаа.

Энэ их цоож байна шүү тээн
Яасан ч их цоож байдаг юм. Сүүлдээ ч бүр үзмэрийн газар болсон шиг байна.

Чи бид 2 үүрд хамт энэ тэр л гэж бичиж зүүдэг байлгүй дээ
Хүмүүс чинь гос госоороо л явдаг юм байна. Би нэг төөрч төөрч автобус унаад нэг зогсоол дээр хүнээс асуусан чинь өмнөөс англиар ярьдаг хүн таараад тэгсэн баахан Индонез хүмүүс болж таараад тэд нартай нийлээл явж өгсөн. Бас дээшээ хөөрхөн алхдаг юм байна.

Энэ нь их хөөрхөн
Энэ гэхдээ одоо дороо л дүүрэх байлгүй. Эндхийн эрчүүд нь нэг төрлийн цүнх үүрсэн байна. Эмэгтэйчүүд нь бүгд нэг юбкатай юм шиг урт өмд өмссөн байна.

За тэр гутал дээр нь надад хэлэх үг алга. Бүгдээрээ зуны ботинктойгоо явж байхын. Би нөгөө нэхий гутал, хөвөнтэй өмд хоёроосоо салж чаддаггүй ээ.

Нэг л нэг чийг даагаад чих рүү салхи үлээгээд ч байгаа юм шиг. Бас малгайнаасаа салж чаддаггүй. Эд нар одоо зуны гутлаа одоо өмсчихөөр зун юугаа өмсөж халуундаа аахилах юм бол доо.

Өчигдөр E-Mart орлоо. Зарим нь үнэтэй зарим нь хямд гэхийн яг аль нь юм бэ?

Нээх хөөрхөн, байж байгааг нь
Энд байдаг манай найзууд нэг бол жирэмсэн нэг бол маамаалчихсан байна. Жинхэнэ эмэгтэй хүнийхээ аз жаргалыг мэдэрч яваа, мэдрэх гэж явааг нь харахаар аз жаргал гэрэлтэх юмаа.

Найман жилийн ангийн найман жил уулзалдаагүй найзтайгаа уулзлаа. Таньдаг хүнтэй уулзана гэдэг чинь ямар сайхан юм байдаг юм бэ. Монгол хүний нэг сайхан чанар, юу байна түүгээрээ дайл гэгчээр чихэр, будаа, жимс өрчихсөн, сүүтэй цай, банштай хоол надад зориулаад бэлдчихсэн нээх хөөрхөн гэртээ хүлээгээд алаг үрээ хөхүүлээд л сууж байх  юм.

Солонгос виногоор дайллаа. Дээрээс нь Hite шар айраг бас задлаад өгчихдөг юм байна. За одоо ард нь гарна даа гэж бодоол хундага виногоо шимж байтал банштай шөлөнд болсон уу, найзтайгаа уулзалдсаных байсан уу эсвэл үнэхээр Солонгос виноных байсан уу би сандал дээрээ тас ва ха ха ха ах ха ах ах аха ха ах аха ха ха.

Нэг сэрсэн хүүш ТБ чи чинь зүгээр үү гэнэ. Яг тэр үед юу билээ, би чинь хэн билээ хаана билээ гээд толгой тархиа онгичоод арай гэж найзындаа байгаагаа мэдрэв. Хоёр цаг тас.

Энэ байдлаараа Монголд нэг хүнтэй уулзаал гашуун нялуун юм задлангуут би үнэрээр нь тас үсрэх шинжтэй байна. Хүмүүсээ надад битгий их шахаарай, гуйж байна ва ха ха ах а ха ха ха ха. Би ингээл байгаа нь л энэ шүү дээ.

Энэ хүмүүс шоргоолж шиг л ажил хийх юмаа. Юун ч эрт босдын. Орой яасан ч унтдаггүй юм. Тэр нарийн боов, кафены газар нь ямар их юм бэ. Нэг алхаал тийм газарууд байх юм.

12 comments:

  1. хүүе, наад умардууд чинь өмнөддөө дайн зарлаад пүүжингаа бэлдээд байна гэсэн шүү бушуухан харихаа бод,гай газар дороос гахай модон дороос оо гэж.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ. Энэ Со-нууд чинь их л тайван байх юм байна ш дээ.

      Delete
  2. so huuhnuudiin gutal inhendee chanar muutai baidag yumuu esvel, gutaliig ih gamgui omsdog yum shig sanadsan. Tufliig (ingej bichehees) buur taavchig bolgood omschihson, buur sugaraad bhad toohgui yum bilee. Saunad orooroi, unen goy shuu, so huuhnuudiin bie ee yaj ugaaj bgaag haraarai. ( bi lav barag l soyoliin shokond orson shuu hahah)

    Dushind orohdoo suuj, tolind harj ugaadag yum bilee, huuh ter bie haag 1 ugaasan shig ugaaj bnaa, ureel savandaal bi tegj ugaadag bol ali hezeenii tsagaan aristan bolson baihaa hahah

    ReplyDelete
    Replies
    1. Ва ха ха ха ха ха харин саунд суух санаа байнаа. Тэгээд үзсэн харсанаа бичий. Би ч тэгж амьдралдаа аймаар үрж савандаж угаан үзээгүйл юм байна ккккк.

      Delete
    2. Huushee, bi end 7 jil bolohdoo saunad orj uzeegui shdee, yawahaas n umnu hanindaa oroh uu??? gantsaardaad eruusuu orj chaddaggui bsiin hehe.

      Delete
    3. Нүв нүцгэн ордог гэжий ш дээ тэр саунд чинь ва ха ха ха ха ха.

      Уг нь ормоор л байна. Бодий хө.

      Delete
  3. Za za tsus negtenteigee uulzaad ovoo tsenegee avchij odoo butsaad Quebec ruu dairaad Mongol Koloni baiguulah aruin daindaa ergeed mordooroi! ;D

    ReplyDelete
    Replies
    1. Ха ха ха ха яагаа ч үгүй байхад чинь цэнэг.

      Delete
  4. neeren end irseniih sauna-d neg orooch, sonirholtoi gsn. Bi neg ch udaa orj uzeegui shdee hehe. Uchigdur uulzahad shn bsn shuu :) daraa dairahad n dahiad uulzanaa :) hehe. Udaan uulzaagui nztaigaa uulzaj bgaa ym shig l setgedel tursun

    ReplyDelete
    Replies
    1. Би ч нойрмоглоод дэлгүүр хэсэхэд урамгүй байв уу?

      Дараа дайрхаараа уулзалднаа.

      Delete
    2. hehe zugeer ee, huu daraa irehed n buur goyo gazaruud uzuulnee :) City hall--r yawj uzsen uu? Korea national museum bas ih goyo uzmeruudtei shdee hehe. Bi ch musein hobbytoi blhr hehe

      Delete
    3. Нөгөө хааны ордон чинь тэнд бил үү? Маргааш, нөгөөдөр явах санаатай байна хө. Музей нь гоё уу?

      Delete