Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 9 March 2013

Ганж зарна

Америкаас хөлөөрөө орж ирсэн том оврын ганж зарна ва ха ха ха ха ха ха ха ах ах ха ха ха.

Ганж гэдэг чинь гурилын элдүүр гэсэн үг шүү дээ. Говийн хэллэг юм даа.

Өчигдөр нэг хуучин ном авдаг газар зарж болох, болохгүй бүх номоо аваачаад өгчихлөө. Үнэлнэ гэнэ. Үнэлээд ном эсвэл мөнгө өгдөг юм байна.

Юун ном авах мөнгө авья л гэлээ. Шударга үнэлэх байхоо тээн. Үнэлэгдэж болохгүйг нь хандив болгоё гээд хэлсэн байгаа. Сэтгэцийн өвчтэй хүмүүст туслахад зориулагдана гэсэн.

Нөгөө та нарт явуулсан уран зохиолын номноос чинь хэд хэд үлдсэн. Тэд нарыг бас аваачаад өгсөн.

Одоо энд бас нэг хайрцаг элдэв бусын юмаар дүүрч байна. Second Hand дэлгүүрт өгөх юмнууд, аягүй инээдтэй хоёр чемодына хооронд баахан барьж гүйж байснаа тун болохгүй болохоор нь тэр хайрцаг уруу шидээд л шийдчихнэ.

Будилуу амьтаны заяаг түшиж 4 сарын сүүлээр Монриалаас хэдэн Монголчууд нэг чингэлэг Монгол уруу ачуулахаар болж байгаа юм байна.

Хамгийн түрүүнд захиалгаа өгсөн байгаа. Илүү дутаа юмаа нүдээ аниж байгаал өгнө дөө.

Гол нь одоо энэ том ганжаа аягүй өндөр үнээр зарчихмаар байна ва ха ха ха ха. Яагаад гэвэл ийм ганж Канадад олддоггүй байхгүй юу даа. Би ДС явахдаа эрж, сурж байж олж авсын.

Миний ганж бол нээрээ үнэн тасархай л гэж мэд.

6 comments:

  1. Хүүе ээ чи нь ирэх гэж байгаа юмуу? яааасан сайхан юм бэээ

    ReplyDelete
    Replies
    1. Санаа их байна. Төлөвлөсөн юм бас байна байна.

      Delete
  2. Ганж гэж ганжин биздээ хэхэ. Зургийг нь оруулаач? Нээрээ гадаадад очихоор хамгийн түрүүнд гурилын элдүүр хэрэг болоод үгүйлээд эхэлдийм байна лээ хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Харин би бүр ганж олж гурил элдэж хоол хийж идэх гэж их л юм үзсан хүн дээ. Тэгээл тэгж байгаа нь тэр ккккк.

      Зургы нь оруулнаа кккк.

      Delete
  3. монголд ирээд уулзалт зохион байгуулахгүйму

    ReplyDelete
    Replies
    1. Зүгээр нэг уулзаал ангаг унгаг гээл худлаа ярьж мариал ууж муугаал биш сайхан ажил бүтээгээд, юм хийгээд, сайн үйл дэлгэрүүлээд энэ тэр уулзаж болы ш дээ.

      Би юу ч гэсэн очоотий хонгороо хэ хэ хэ.

      Delete